Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COVID-19 халдварын үед ашиглах хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмнэлгүүдэд хувиарлалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 18 эмнэлэгт 111 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгч хувиарлалаа. Сovid-19 өвчний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчил төрөгчийн аппарат болон хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд ороод байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд хүчил төрөгч өтгөрүүлэгчийг өгсөн юм. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 15 ширхэг , Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 6 ширхэг, Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг 13, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг 5, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Бага-хангай дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Сэргээн засах клиник төв 5, Өргөө амаржих Газар 2, Хүрээ амаржих Газар, Амгалан амаржих Газар Энэрэл эмнэлэгт тус бүр 3, Наркологийн эмнэлэг 3, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв – II 10ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгчийг хувиарлав.

 


Нийслэлийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нь 170 ширхэг байсан бөгөөд 111 ширхэгээр ийнхүү нэмэгдүүлж байна. Covid-19 өвчний цар тахал нэмэгдэж байгаа энэ үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээ хүлээн авсан эмч эмнэлгийн ажилчид баяртай байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан