Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.
-Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал хэрхэн нэмэгдэж байна вэ?
-Эмнэлгийн ачаалал 10-аас дээш хувиар нэмэгдэж байна. Эмч, эмнэлгийн ажилчдын нөөц хомсдолтой байна.
-Одоогоор хэдэн ор дэлгээд байгаа вэ?
- 18 эрүүл мэндийн байгууллагад 3068 ор дэлгэсэн.
-Эмч нарын хэдэн хувь нь маш хүнд хүмүүстэй тулж ажиллаж байгаа вэ?
-Маш цөөн хүмүүс бий. Тэд ковидоор өвдсөн хүмүүстэй тулж ажиллаад дараа нь 14 хоног тусгаарлалтад ордог. Мөн халдвар авах тохиолдол бий. Тиймээс эмч эмнэлгийн ажилчдын хомсдол үүсэж байна гэж ярьж байгаа юм.
-Хатуу хөл хорионы 14 хоногийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага маань амьсгаа авч чадах болов уу?
-Мэргэжлийн судлаачид 2 нууц хугацаанд буюу 28 хоногийн хөл хорьж үр дүнд хүрнэ гэсэн судалгааг хэлсэн. Гэвч шийдвэр 14 хоног гэж гарсан. Энэ хугацаанд голомтыг бууруулж, өвчлөлийг тодорхой хэмжээнд багасгана.
-Өвчин нэмэгдээд ирэхийн хэрээр амьсгалын аппарат хэрэг болно. Хэд байгаа вэ?
-Амьсгалын аппарат хангалттай хэмжээнд байгаа. Харин аппаратыг ажиллуулах хүний нөөц нь дутмаг байна. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлүүл хомсдол үүснэ.
-Уушгины аппарат хэд байгаа вэ?
-Хоёр байгаа. Энэ сарын сүүлээр 3-р төв эмнэлэг дээр нэг нэмж ирнэ. Тусламж үйлчилгээнд эрчимт эмчилгээ нэн хүнд өвчтөнг эмчлэх хүмүүсийн тоо хязгаартай байна.
-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст тавих хяналт ямар байгаа вэ?
-Тухайн харьяалагдаж байгаа өрхийн эмнэлэг нь хянаж байгаа.
-Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээс хүндэрч эмнэлэгт ирж байгаа тохиолдлууд бий юу?
-Тодорхой шинж тэмдэг илрээд эмнэлэгт ирж байгаа тохиолдол их. Иргэд 100, 119 гэсэн дугаарт залгаад өөрийнхөө биеийн байдлыг хэлж болно. Иргэдэд өвдөхгүй байх боломж бий. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүндрэлийн тоо ихсэнэ. Одоогоор эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барах тохиолдол байхгүй ч улмаар ийм тохиолдол гарч ирэх боломжтой. Иргэд ковидоор өвдөхгүй байх нь ЭМЯ-нд хүргэж буй хамгийн том тус юм.
ХӨСҮТ - Хэвлэл мэдээлэл