Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ууганбаяр:Хүндэвтэр 610, хүнд 127, маш хүнд 20 хүн байна

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дараах зүйлийг хэллээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар  885 хүнээс халдвар илэрлээ. Мөн 371 хүн эдгэж гарсан. 20 настай эрэгтэй, 61 настай хүн “Ковид-19”-өөр нас барлаа. Улаанбаатарт 836, орон нутагт 48 тохиолдол бүртгэгдлээ. Хөнгөн 1910 өвчтөн байна. Энэ тоо буурч байгаа нь хүнд хүндэвтэр маш хүнд өвчний тоо ихсэж байгаатай холбоотой. Хүндэвтэр 610, хүнд 127, маш хүнд 20 хүн байна. Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах хэрэгтэй. Өвчлөлийн тоо 885 байгаа нь хатуу хөл хорио тогтоосноос гарч буй үр дүн биш, хөл хорио тогтоохоос өмнөх үеийн өвчлөлийн тоо юм.

1 Сэтгэгдэл
Хөл хориогоо хүмүүсдээ мөрдүүлээчээ.гадуур бөөн хүмүүс.
Хамгийн их уншсан