Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
ЗАСГИЙН ГАЗАР, “RIO TINTO”-ИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

“Оюутолгой” төслийн асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг, “Rio Tinto”-ийн биечилсэн яриа хэлэлцээ өнөөдөр эхэлж байна.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хоёр талын тохиролцоогоор цуцалж, нөхцөлийг нь сайжруулан дахин гэрээ байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto”-д тавьсан юм. Яриа хэлэлцээнд оролцох “Rio Tinto”-ийн Б.Болдоор ахлуулсан баг Монгол Улсад ажиллаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж “Rio Tinto” тооцоолоод байгаа аж. Энэхүү тооцооллоор Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцооллыг ЗГХЭГ гаргасан юм.

Засгийн газрын ажлын хэсэг "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу яриа хэлэлцээнд оролцож байгаа юм.

“Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн төлөвлөгөөний хүрээнд ерөнхий зохицуулалтын гэрээ байгуулснаа албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн хоёр талын тохиролцоогоор арбитрын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.

Шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөө нь гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай үлдсэн санхүүжилт болох 2.3 тэрбум ам.долларыг хэрхэн бүрдүүлэх төлөвлөгөө бөгөөд “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн 2020 оны есдүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг орлох юм.

“Оюу Толгой” ХХК, Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр баталгаажих энэхүү гэрээнд "Гүний уурхайн шинэчилсэн төлөвлөгөө, төслийн хугацаа болон мөнгөн урсгалтай уялдуулж, одоо хэрэгжиж буй гүний уурхайн төслийн санхүүжилтийн зохицуулалтын дагуу 1.4 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах тухай" тусгасан байна.

Мөн сонгогдсон олон улсын санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилтийн одоогийн зохицуулалтын дагуу 500 сая ам.доллар хүртэлх нэмэлт давуу эрхтэй зээлийн эх үүсвэр босгохыг эрэлхийлэх юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан