Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энхсайхан:"Ковид-19"-оор 3091 хүүхэд өвчилсөн


Сүүлийн 24 цагийн байдлаар 13500 хүнээс шинжилгээ авахад 704 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 598 тохиолдол, орон нутагт 106 бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 357 хүн эдгэрч гарсан. Мөн нас баралт 3 бүртгэгдлээ. Хөнгөн 1912,  хүндэвтэр 588, хүнд 118, маш хүнд 19 хүн байна.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан коронавирусийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа. 
“Ковид-19” ямар түвшинд байна вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхгүй юү?

-Халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна.  Хөл хорио тогтоохоор халдварын тохиолдлын тоо буурахгүй, өмнө нь халдвар авсан хүмүүс гарч ирж байна. Халдвар авсан хүмүүсийн тоо ихсэх тусам хүндээр өвдөж буй хүмүүсийн тоо өсөж байна.  Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүсийн хувьд хүндээр өвдөж байна. Хөл хорио тогтоож байгаа болохоор аль болох гэртээ байж, халдвар авах эрсдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Хэчнээн хүүхэд “Ковид-19”-ийн халдвар аваад байна вэ?

-3091 хүүхэд өвчилсөн.  Шинж тэмдэггүй халдвар явагдах тохиолдолд халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс гадуур явахгүй байх хэрэгтэй.

“Ковид-19” туссан хүмүүсээс PCR шинжилгээ нэхээд байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Эдгэрээд гарч байгаа хүмүүстээ бичиг өгч байгаа. Тухайн хүн давтан шинжилгээг гурван сарын турш өгөхгүй байж болно гэсэн журам бий.
Хөхүүл ээжүүдийн хувьд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу?

-Анагаах ухааны доктор Мөнхцэцэг мэдээлэл өгсөн. Түүнийг ярилцлагуудыг үзэх хэрэгтэй. Хөхүүл хүмүүс вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болно. 

Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс гэрээр хэрхэн эмчлүүлж байгаа вэ?

-Хөнгөн хүмүүс 14 хоногийн дотор эмчлэгдэж байгаа. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс халууны шил, D, C витамин зэргийг тарааж өгсөн. Биеийн байдлыг үнэлэх аргуудыг өрхийн эмч нар зөвлөж байгаа. 

Батлагдсан тохиолдол гэрээр эмчлүүлэхэд юу анхаарах вэ гэсэн ном “E-Mongolia” сайт руу ороож, Бидний хэрэгжүүлэх есөн дадал гэсэн номыг үзээрэй.

ХӨСҮТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан