Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ууганбаяр:Биеийн байдал нь маш хүнд 24 хүн бий

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дараах зүйлийг хэллээ.
Сүүлийн 24 цагт 11 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад 831 хүнээс халдвар илэрлээ. Мөн 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй коронавирусийн өвчлөлөөр нас барлаа. Батлагдсан тохиолдлын 765 нь Улаанбаатар хотод, 66 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн 284 хүн эдгэрлээ. Нийтдээ 9150 хүн эдгэрээд байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 15011 боллоо. Биеийн байдал маш хүнд 24 хүн бий. 

🔸Орон нутагт бүртгэгдсэн халдварууд: 
-Баян-Өлгий аймагт – нийт 2 тохиолдол (шинэ тохиолдол бүртгэгдээгүй) 
-Увс аймагт – нийт 4 тохиолдол (шинэ тохиолдол бүргэгдээгүй) 
-Ховд аймагт- шинээр 4 тохиолдол нэмэгдэж, нийт 116 тохиолдол 
-Хөвсгөл аймагт – нийт 49 тохиолдол (шинэ тохиолдол бүртгэгдээгүй) 
-Завхан аймагт – нийт 14 тохиолдол (шинэ тохиолдол бүртгэгдээгүй) 
-Булган аймагт- шинээр 1 тохиолдол бүртгэгдэж, нийт 66 тохиолдол 
-Архангай аймагт –шинээр 14 тохиолдол бүртгэгдэж, нийт 179 тохиолдол 
-Баянхонгор аймагт – шинээр 1 тохиолдол бүртгэгдэж, нийт 59 тохиолдол
-Өвөрхангай аймагт – шинээр 1 тохиолдол бүртгэгдэж, нийт 167 
-Төв аймагт – шинэээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт 338 тохиолдол 
-Дорнод аймагт – шинээр 1 тохиолдол бүртгэгдэж, нийт 3 тохиолдол 
-Сүхбаатар аймагт – шинээр 4 тохиолдол бүртгэгдэж, нийт 67 тохиолдол 
-Хэнтий аймагт – шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт 22 тохиолдол 
-Дархан-Уул аймагт – шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт 194 тохиолдол 
-Орхон аймагт – шинээр 2 тохиолдол бүртгэгдэж, нийт 186 тохиолдол 
-Сэлэнгэ аймагт- шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 312
Анагаах ухааны доктор Оюунсүрэн коронавирусийн талаарх судалгааны талаар танилцууллаа.

🔸Дэлхий дахинаа 196599 эрдэм, шинжилгээ, судалгаа, өгүүлэл хэвлэгдсэн байна. Эхний судалгааны үр дүнгээр эрдэмтэд хүмүүс хооронд тархах чадвар их, 60-аас дээш насныхан хүнд өвдөж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Нийтдээ 276 вакцин хөгжүүлэх судалгаа явж байна. Үүнээс 4 нь зах зээл дээр гарсан. Тархалтад нөлөөлөх орчны нөлөө судлагдаж байна. Коронавирусийн халдвар тархахад нөлөөлөх орчны болон цаг уурын нөхцөл байдлыг тодорхойлсон нотолгоо одоогоор хангалтгүй байгаа боловч дараах зүй тогтлыг судалж тогтоогоод байна. 

Үүнд: Өндөр температур болон тохиолдол цөөн бүртгэгдсэн байдал хоорондоо хамааралтай. Өндөр чийгшил болон тохиолдол цөөн бүртгэгдсэн байдал хоорондоо хамааралтай. Хуурай цаг уур нь вирусийн тархалтыг дэмждэг байж болзошгүй. Агаарын бохирдол ихтэй, салхины хурд бага үед халдвар илүү хурдацтай тархаж байгаа нь ажиглагджээ. Халдвар авсан боловч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүсийн халдвар тараах байдлыг тогтоох судалгаагаар коронавирусээр өвчилсөн шинж тэмдэггүй хүмүүс амьдарч байгаа орчиндоо вирусийн халдварыг тараах хувь хэмжээ хэр зэрэг байгааг үнэлсэн байна. Үүний тулд өвчний далд үеийн дунджаар 5 хоног халдвар тараах хугацааг 10 хоног хүртэл болон халдвар тараах оргил үе нь 3-7 хоногийн хооронд хэмээн тооцсон  байна. Үүнээс үзэхэд огт шинж тэмдэг илрээгүй халдвартай хүмүүсийн 24 хувь халдвар тараадаг байж болзошгүй юм.

ХӨСҮТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан