Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАРХЛААЖУУЛАЛТЫГ 15 ХОНОГИЙН ХУГАЦААНД ТҮР ЗОГСООНО

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна. 

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. 

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна. 

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно.  (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ. 

2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. 

Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм.

Эх сурвалж:ЭМЯ

28 Сэтгэгдэл
Вакцин хийхгүй юм бол яах гэж хөл хорио тогтоож байгаа юм бэ???
Вакцин чинь НО-той болоод хориглоод бга юм бишүү. Өвчлөл үхэл ихсээд .
Bolohgii ee 2dahi tungaa hiilgei
Za bolidoo 2 tunga hugatsaand hiigeeche 13 nd
2 дахь тунг хийлгэх бид хохирлоо анхнаасаа 28 хоногт хийх нь үр дүнтэй гэж батлагдсан юмыг өөрчлөх эрх хэнд ч байхгүй би 12 нд 2 дахь тунг хийлгэмээр байна
Хэлсэн үг хийсэн үйлдэл хоёр нь дандаа зөрнө
4-р сарын 09-нд ихэнх вакцинжуулалтын цэгүүд вакцингүй гээд ажиллахгүй байна гэсэн,тэхээр вакцины нөөцгүй болсон хэрэг.Тэрийгээ нууж 15 хоног вакцин хийхгүй,олон хүн бөөгнөрөхөөс сэргийлж байна гэж худал хэлж байна.15 хоногт дархлаажуулалтаа сайн хийнэ,24-цагт 80 000-д хүргэж хийнэ гэжбайснаа одоо бултаж байх шив.Олон ааштай авгай шиг л байх юмаа.
Хорионд байх үед пархлаажуулалт хийнэ гээгүй билүү. Ямар учиртай юм бээ. Эргүү юм шиг байхын. Ам ажил 2 нь дандаа зөрнө
Бараг тэр нь дээр. Вакцин эхэлснээс хойш огцом нэмэгдэж эхэлсэн нас баралт ч нэмэгдээд эхэлсэн. Тэгхээр 15 хоногтоо биеэ тандаж эсэргүүцлээ дэмжээд сайн унтаж амарвал дээр
10нд хийх ёстой 2р тун хийлгэмээр бнаш дээ.
Вакцинжуулах гээд хөл хорио тогтоосон юм бишүү яаралтай вакцинаа хийлгэмээр бна шүү
Дархлаажуулалт хийхгүй юм бол хорьж яах гэсэн үхэрнүүд вэ өөрснөөл хийлгэх гэсэн юм байхдаа аль эсвэл вакцины нөөцгүй болгосон хулгайчууд байхаа
Дураараа болцгоо Вакцины нөөц хүрэхгүй бгаагаа хэлэхгүй хоногоо өөрсдийнхөө дураар сунгаад байгаа нуугаад хэрэггүй дээ.МАНгаруудаа
Энэ үед л вакцин аа хийж тархлахжуулалтаа тогтоож авмаар юм биш үү. Вакцинны наөцгүй болсон юм уу
Энэ тоонууд худлаа гэдэг нь батлагдлаа. 300000 эх орноо худалд малнуудаа
Хятад вакцин үр дүн муу баихад хор болсон хятад вакцин ард түмэнд туршилт хиихээ зогсоо
1р тунг түр зогсоогоод 2р тунг хийнэ гэсэн .2р тунгын вакцин нѳѳцѳлсѳн байгаа гэсэн.шүү
2 дахь тун 4 сарын 7 нд штэ энэ арай бишээ Тунг авч үлдээгүй юм бишүү
Хөл хорио тогтоож Дархлаажуулалтаа хийнэ гээд бсан,худлаа болов уу.Энд нэг цаг хожих юм болоод явчихлаа даа.
Ингэж хорионд байлгах ямар хэрэгтэй юм бэ. Дархлаажуулалтаа хийх гэж л хорио тогтоож байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Хугацаандаа 2 дохь тунгаа хийлгэмээр байна шүү.
yu be arai ch dee yaj amidar geed bg ym be 2tungaa hiilgeed hurdan ajil turuldu yvmaar bn shuu dee ar tumnee bodoochee uls turiin togloom bj bn shuu dee
Вакцин хийлгэх гээд цаг авсан хүн яах вэ? Дахиад цаг авах уу?
4sariin 21-nd 2 dah tungaa hiilgeh estoi yahah we Paizer bakchin
Аштайв дэээ
Ямар хэрэгтэи хорио в?
ДАРХЛААЖУУЛНА ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ЮУ БОДОВ ОО ЭНЭ ҮНЭН ЮМ УУ???
Эргүү дагзнуудыг хараад байгаарай учираа олохгүй уймарсан чавганц шиг хуульгүй бол бахтай нь аргагүй нудрах юмсан хогуудийг
1-р тунг хийлгээгүй хэмээсэн хийхгүй бол тархалтаас яаж хяналтандаа авах вэ Вакцины нөөцгүй болчихоод байгаа юм уу
Хамгийн их уншсан