Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Тэмүүлэн:Нас баралтаа багасгахын тулд яаралтай хөл хорио тогтоохгүй л бол байдал маш хүнд болно

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-өөс халдварын тохиолдлын тоог байнга хянаж яваа. Өчигдрийн байдлаарх тархвар судлаачдын тооцооллоор А гэдэг нэг халдвартай хүн цааш дунджаар 1.3 хүнд халдвар тарааж байна. Энэ тоо нэгээс их байна гэдэг халдвар цаашаа өргөжин, илүү тархаж буйг илэрхийлж байгаа юм. Хэрвээ 1.3-т үндэслээд яаралтай арга хэмжээ авахгүй бол ердөө долоо хоногийн дотор тохиолдлын тоо 1,000-аас дээш гарах магадлал маш өндөр болсон.

Бусад улсын жишиг, олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс харахад халдварын тархалтыг хумьж чадах хамгийн үр дүнтэй гол арга бол хатуу хөл хорио юм. Хүн амын дунд халдвар өргөн тархсан үед бид хэчнээн хүний нөөцөө нэмж, тандалтаа сайжруулж, ардаас нь хөөсөн ч яагаад ч гүйцэхгүй. Хамгийн баян улсууд ч ингэж чадахгүй байгаа.

Маш хурдан хугацаанд хөл хорио тавихгүй бол олноор илэрч байгаа тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах тохиолдлууд 2-3 долоо хоногийн дараагаас харагдаж эхэлнэ. Ийнхүү халдварын тоо торойж гарсан өдрөөс хойш 2-3 долоо хоногийн дараа нас баралт, хүндрэлүүд харагддаг зүй тогтолтой юм. Сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэж байгааг та бүхэн харж байгаа байх. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэжээгээ авах шаардлагатай байна.

Бүхий л жишгээс харахад халдварын гинжин хэлхээг таслахад дор хаяж 28 хоног буюу халдварын хоёр нууц үеийн хугацаагаар хорьж байж халдварын тархалтыг бодитоор хумих боломж гарч ирнэ. Дотоодод халдвар гарснаас хойш манай улс гурван удаагийн хатуу хөл хорио тавьсан. Эхнийх нь маш их үр дүнтэй болж, халдварыг хумиж чадсан ч харамсалтай нь дараагийн хоёр хөл хорионы хугацаа богино байсан болохоор халдварын гинжин хэлхээ тасрахгүй, хорионы дараа халдвартай хүмүүс их гарч ирсэн.

Нийгэмд халдварын тоо огцом нэмэгдэж, геометрийн прогнозоор өсөж яваа бодит байдал бидэнд харагдаж байна.

Маш олон улсад халдвараас болж хүмүүс хэдэн зуу, хэдэн мянгаараа нас барж, хайртай дотнын хүмүүсээсээ хагацаж байна. Саяхныг болтол бид сайн барьж чадсан, цөөн нас баралттай байсан ч энэ туршлагаа хадгалж үлдэж чадсангүй. Одоо нас баралтаа багасгахын тулд яаралтай арга хэмжээ авч хөл хорио тогтоохгүй л бол байдал маш хүнд болно.

Яг одоогийн нөхцөл байдал гэвэл эрчимт эмчилгээний орнууд дүүрч оргүй болж байна. Мөн эрчимт эмчилгээгээр мэргэшсэн хүний нөөц нь туйлдаж, ядраад хязгаарлагдмал болж байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо ихсэх тусам нэг хүнд тавих эмчилгээ үйлчилгээний чанар муудна, анхаарал суларна, орхигдох хүмүүс ихэснэ. Гэрээр хөнгөн гэж үлдэж байгаа хүмүүст тавих хяналт суларна. Тэр хэмжээгээр хүмүүс өвчнөө хүндрүүлж эмнэлэгт ирэхэд эрчимт эмчилгээний ор байхгүй, эрчимт эмчилгээний эмч ч олдохоо болино.

Гадаадад болж байгаа үйл явдал болох эрчимт эмчилгээний ор хүлээж байх зуураа нас барж байгаа аймшигт тохиолдлууд Монголд давтагдахаас урьдчилж сэргийлмээр байна.

Вакцинжуулалтыг эрчимтэй хийж буй энэ үедээ хатуу хөл хорио тавьж байж халдварын голомт тархалтыг сааруулан, хумиж чадвал вакцинжуулалтын үр дүн гарна.

Вакцинжуулалт хурдтай хийгдэж байгаа нь сайн хэрэг ч үүнтэй зэрэгцээд халдвар маш хурдтай тархаж байна. Энэ хэвээрээ байвал вакцинжуулалтын үр нөлөө маш бага гарна. Жишээ нь, Израиль улс вакцинжуулалтаа маш эрчимтэй хийгээд хажуугаар нь хөл хориогоо сайн тавьсны үр дүнд нийгэм нь бараг хэвийн байдалдаа орчихоод байна. Гэтэл Чех улс яг адилхан вакцинжуулалтаа эрчимтэй хийсэн боловч бүх юмаа нээснээс болоод одоо эргээд хатуу хөл хорио тавихад хүрсэн”.

Эх сурвалж:ХӨСҮТ

5 Сэтгэгдэл
Oorsdoo ondor alban tushaaltai ar owrin haalgaar mongo oldog blhoor ard irged ni yaj olon zelmen amidarch bgaag medehgvi l de 28-n honogin hol horio tawiwal kowidoor bish olsgolongoor vheh blgvi ydaj hvnsni tuslamj ogood hvnsni homsdold oruulahgvi bh heregtei shde
Uu hu, yamar meregjiin bus bolchimgui ug heldeg darga ve? Borviniih ni baas hataagui patsaaniig yagaa ch ugui dadlagajij ch amjaagui baihad ni darga bolgohoor ingej yarihaas ch uur yah bilee? Covidtoi baildaj baigaa dargantsar uuruu ilt buugaad ugsun yavj bna. Medeej iim hetsuu ued dadlaga turshlagatai partizanuudaa halaad halaad yavuulsan hun ingej l yarih baih daa. Haldvariin tsumuu er ololgui taliin neg taraaj darga nariin aashtai avgai nart uilchleed hun burt halvar hamgaalalt chini ijil tegsh uilchlehgui bolohoor tarhaj baigaa sh dee. Nyamkhuu darga shigee bolohgui gedeg ugiig saiddaa ch hamaagui hatuu helj chadahgui ayaldan dagahaar baidal hunderch bgaa yum hairan ch heden sar jileer COVID iig barij baisan naad emch suvilagch nariin chini huls huch, er zorig ajil hudulmur, ta nar tegeed hul horij bgaad yag yu hiih gej bgaa yum be dee? Plan Target yu bna? nas baralt l nemehguin tuld hul horio hiih gej bgaa yum uu? Barih humih ilruuleh strategiin yamar ajil hiih gej bgaa yum be?
хол очиж хуц. үхсний чинь хөл хорио вэ.
Энэ хөл хориог эсэргүүцээд байгаа хүмүүсийг яах вэ, бөөнөөрөө үхээд эхэлвэл юу болохыг төсөөлөх ч арга алга,
зөв шүү.яаралтай хөл хорих хрэгтэй.өвчлөл огцом нэмэгдэж бна.нас баралт өдөр дараалж бна. эмнэлэг оргүй боллоо.бүхэл бүтэн улс бж ганцхан уушигны аппараттай гэж ярьж байхын энэ юу гэсэн үг вэ.нөгөө орж ирсэн зээл тусламжуудаасаа уушигны аппарат авч нөөцлөхгүй яасын.ийм болоод л нас баралт өдөр алгасахгүй боллоо.үүний хариуцлагаа засаг эмя хүлээх хэрэгтэй.арай дэндүү юмаа.
Хамгийн их уншсан