Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны яам өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлав. Журмын хүрээнд:

ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА

• Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх

• Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх

• Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах

• Дотуур байрын төлбөрийг буцаан олгох

• Дараагийн төлбөрт шилжүүлэх

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

• Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх

• Сургалтын төлбөрийг сар улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах

• Хичээл сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх

• Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАВ. ЖУРАМД:

• Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл

• Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан

• ЕБС-ийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ гэж тусгасан.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 506 цэцэрлэгт 35292 хүүхэд, 167 сургуульд 48338 сурагч, 68 их, дээд сургуульд 70499 оюутан суралцаж байна. Хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог 1 тэрбум төгрөгийн хувьсах зардалыг олгохгүй. Үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна.

8 Сэтгэгдэл
Энх-Амгалан сайдын шийдвэрт баяр хургэе. Цэцэрлэг, сургуулийн телберийн дээд хэмжээнд хязгаар тогтоож, 10 саяпс давахгуй байх, танхимаар хичээллээгуй тохиолдолд 100 хувь авсан телберийн 50 хувийг дараа жилийн хичээлийн телберт шилжуулэх шийдвэр гаргавал ард олон туйлын их баярлана аа Танд.
9999999 төгрөг 99 мөнгөний төлбөртэй л болох байлгүйдээ. Энэ нь нэг талаар баячуудын халааснаас гарах мөнгө л багассан үр дүнд хүрнэ дээ
Коллеж төлбөрөө бүтэн авна гээд бна, хичээлийн танхим, болон сургалтын тоног төхөөрөмж хэрэглээгүй бж хөнглөлт үзүүлмээр бна,
Хувийн коллеж төлбөрөө бүтэн авна гээд бна, өмнөх төлбөрийг бүтэн төлсөн, 2021 оны төлбөрөө хөнгөлж тооцмоор байна, ард түмний амьдрал хүнд бна, шүү дээ.
Zob shidber bnaa
Хувийн цэцэрлэгүүд 11 сараас хойш хичээллээгүй байж төлбөр буцааж өгөхгүй байна. Бүтэн жилээр нь авсан. 7 сая төгрөг
Маш зөв хувийн сургууль төлбөрөө бүтэн авчаад хичээл ороогүй тохиолдолд 50/ хувийн дараагийн төлбөрт шилжүүлмээр юм
Ёстой зөв шийдвэр байна.
Хамгийн их уншсан