Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛБАНК : " БАНКНЫ ТОГТВОРЖУУЛАЛТЫН САНГИЙН ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

 

УИХ-ын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганаар хэлэлцэн батлагдаж, 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Банкны тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Монголбанк нь Банкны санхүү, төлбөрийн чадвар хүндрэлд орсон үед банкны бүтцийн өөрчлөлтийн хийх эсэх, хийсэн тохиолдолд санхүүжилтийг хэрхэн хийх вэ? гэсэн асуудал хөндөгддөг.

Монгол улсын хувьд банкны бүтцийн өөрчлөлтийн санхүүжилтийг өмнө нь Засгийн газар болон Монголбанкнаас шууд болон шууд бусаар санхүүжүүлж байсан нь олон нийтийн эх үүсвэрийг ашиглах тогтолцоонд тулгуурлаж байсныг олон улсын нийтлэг жишиг болж байгаа тухайн санхүүгийн систем дотроос нь урьдчилан бэлтгэх тогтолцооны адилаар цаашид татвар төлөгчдийн болон олон нийтийн хөрөнгөөр бус, тухайн системийнх нь хөрөнгөөр бүтцийн өөрчөлтийн санхүүжилтийг хийх тогтолцоог шилжих зорилгоор “Банкны тогтворжуулалтын сангийн журам”-ын  төслийг боловсрууллаа.

Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу олон нийтээс 30-аас доошгүй хоногийн хугацаанд санал авна гэж заасны дагуу танилцуулж байна.

Та бүхэн журмын төсөлтэй холбоотой саналаа avarzed@mongolbank.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Журмын төсөлтэй доорх холбоосоор танилцана уу.

“Банкны тогтворжуулалтын сангийн журам”-ын төсөл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан