Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.БОЛДМАА: Халдвар аваад эдгэрсэн 4,835 хүний 95 хувьд эсрэг биет үүссэн

11:00 цагийн нэгдсэн мэдээллээр Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Г.БОЛДМАА дараах зүйлийг хэллээ.

Сүүлийн 24 цагт 14218 хүнээс шинжилгээ авахад 481 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлууд нь дотоодод бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 404 нь нийслэлд, 77 нь орон нутагт бүртгэгджээ. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

1486 хүний бие хөнгөн

250 хүний бие хүндэвтэр

31 хүний бие хүнд

11 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Сүүлийн 24 цагт 124 хүн эдгэрсэн байна.

Нийгмийн идэвхтэй бүлэг болох 25-44 насны хүмүүс Covid-19 халдварт илүү өртөж байна. Харин 65-аас дээш насны хүмүүс Covid-19 халдварт өртсөн тохиолдолд биеийн байдал нь хүндэрч байгаа аж. Сүүлийн үед нэн хүнд болон хүнд биеийн байдалтай хүний тоо нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар 290108 хүнийг вакцинжуулсан. Эдгэрсэн хүмүүс 6-8 сарын дараа вакцин хийлгэнэ.

900 мянган тун Синофарм вакцин дөрөвдүгээр сард багтаж ирэх ба Спутник вакцины нэг сая тун орж ирнэ.

Харин сэтгүүлчдээс ирсэн асуултад тэрбээр дараах хариултыг өгөв.

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүст эсрэг бие хэдэн хувьтай тогтож байгаа вэ. Эдгэрсэн хүмүүс хөдөө орон нутагт зорчиж, ажлаа хийж болох уу?

-Халдвар аваад эдгэрсэн 4,835 хүн байгаа бөгөөд тэдний 95 хувьд эсрэг биет үүссэн. Эдгээр хүмүүс давтан шинжилгээнүүд нь сөрөг гарсан үед нийгмийн харилцаанд орж болно. Өвчлөөд эдгэрсэн хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад 6-8 сарын дараа дархлаажуулалтдаа хамрагдана.

- ТЭЦ-4 станцын вакцин хийлгэсэн 14 ажилтан халдвар авсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

- Өнөөдрийн байдлаар энэ талаар мэдээлэл ирээгүй байна. Тодруулаад дахин хариу өгье.

- Хатуу хөл хорио тогтоосон үед вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх иргэд хэрхэн вакцинаа хийлгэх вэ?

- Вакцин хийлгэсэн хүмүүсийн гар утсанд хоёр дахь тунг хийлгэхийн өмнө мессеж очно. Мессежид хаана вакциндаа хамрагдахыг бичсэн байх учраас тухайн үедээ зохицуулалт хийгээд дархлаажуулалтад хамруулна гэж бодож байна.

- Вакцины эсрэг заалттай иргэд вакцин хийлгэсэн тохиолдолд урт хугацаандаа ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

- Одоогоор дэлхийн 100 гаруй улсад дархлаажуулалтын ажилтай холбоотой судалгаа хийгдэж байна. ДЭМБ-ын нэгдүгээр сарын чуулганд 100 гаруй улдсын эрдэмтэд оролцож, судалгаануудаа ярилцсан. Бидэнд судалгааны үр дүн танилцуулагдах байх.

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан