Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрнуудын ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийднэ

Өнөөдөр БШУЯ, БОАЖЯ, БХБЯ-ны гурван сайд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдтэй уулзаж сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж ариун цэврийн байгууламж барих болон сурагчдын хичээлийн хоцрогдолыг арилгах цогц төлөвлөгөөний асуудлаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрнуудын модон жорлонг халж, орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэх болсон. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сумын 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой байгаа бөгөөд үүний долоон сургууль нь Улаанбаатар хотод байна. Нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар шинэчлэхэд тулгардаг асуудлууд болох орон нутгийн усны хүртээмж, цахилгаан эрчим хүч, ашиглалтын зардал, дэд бүтэц зэрэг томоохон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр гишүүд санал солилцож, ярилцсан юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг холбогдох стандартад нийцүүлэн шинэчилснээр сурагчдын орчны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчний тархалтыг бууруулах, тав тухтай орчинд суралцах боломжийг хангахаас гадна хөрсний бохирдлыг бууруулах, гүний усны чанарыг сайжруулах зэрэг байгаль орчинд ээлтэй эерэг үр дүнгүүд гарна. Тиймээс сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламж барих асуудлыг яаравчлахын зэрэгцээ зөв технологийг сонгох асуудал хамгийн чухал” гэсэн юм.

Уулзалтаар хэлэлцүүлсэн асуудлыг гурван яамны хамтарсан ажлын хэсэг ирэх даваа гарагт Намын бүлэгт танилцуулснаар Орон нутагт сургууль , цэцэрлэг, дотуур байрны Ариун цэврийн байгууламж барих ажлын технологийн шийдэл, байршлын судалгааны ажлууд эхлэхээр байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан