Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал“-ыг бий болгоход Иргэний нисэхийн салбартай хамтарна

Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ; Иргэний нисэхийн үндэсний төв хамтын ажиллагааны санамж бичигт 2020 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр /2021.03.22/ Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо цахим зөвлөгөөнийг зохион байгууллаа. Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн цахим зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшил, орон нутгийн нисэх онгоцны буудлын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцсон юм.

Орон нутгийн нисэх онгоцны буудлуудын тохижилт; үйлчилгээг сайжруулах; хүний нөөцийг чадавхижуулах; олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил хамтын ажиллагааны хүрээнд эхэлснийг АЖХТ-н захирал С. Бат-Эрдэнэ зөвлөгөөний эхэнд онцлов.

Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; бүтээгдэхүүн; үйлчилгээний соёл; стандартыг дээшлүүлэх; Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Иргэний нисэхийн салбартай нягт уялдаатай ажиллах шаардлагатай.

Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын бэлэн байдлыг хангах; аялагчдын итгэлийг сэргээхийн тулд Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал төслийг АЖХТ; ИНҮТ-тэй хамтран эхлүүлж байна. Төслийн хүрээнд АЖХТ холбогдох төрийн болон ТББ; хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллахад нээлттэй гэдгийг АЖХТ-ийн захирал С. Бат-Эрдэнэ онцоллоо.

Мөн төслийн хүрээнд Нэг нисэх буудал-Нэг бизнес төлөвлөгөө сэдэвт уралдаан зарласан бөгөөд УВС, ГОВЬ-АЛТАЙ, ДОРНОД аймгаас ирүүлсэн төсөл шалгарсныг энэ үеэр зарласан юм. Бүс нутгийн онцлог, брэнд, аялал жуулчлалтай орон нутгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хэрхэн уялдуулж, хөгжүүлэх талаар дээрх 3 аймаг төсөлдөө тодорхой тусгасан бөгөөд хэрэгжих боломжтой гэдгийг ИНҮТ-ийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга У.Өнөрцэцэг онцолсон юм.

Зөвлөгөөнд БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудал корпорацийн зүгээс мэндчилгээ дэвшүүллээ. Инчеоны нисэх онгоцны буудал нь сүүлийн 17 жилийн турш салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

Үүний зэрэгцээ Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас хэрэгжүүлж байгаа 21 аймаг-21 улс төслийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудтай хамтран ажиллана. Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал тул цаашид олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээ Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан