Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
55,676 ЗЭЭЛДЭГЧИЙН 2.9 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛАВ

Цар тахлын хүндрэлтэй үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэх зорилгоор орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах арга хэмжээг Монголбанкны зүгээс авч хэрэгжүүллээ.

Банкууд зээлдэгчдээс ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг цахимаар буюу банкны гар утасны апликэйшн, цахим хуудас, утас зэрэг хэрэгслээр 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэж ажиллав. Үр дүнд нь хөтөлбөрийн хүрээнд зээлийн үлдэгдэлтэй нийт 77,147 зээлдэгчээс 55,741 зээлдэгч эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргаснаас 55,676 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй буюу нийт ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцын 80 хувьд зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулав.

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлтэй иргэдийн хувьд нийт эргэн төлөлт хойшлуулсан хугацаанд буюу дунджаар 7 сарын хугацаанд 227 орчим тэрбум төгрөгийн төлбөрөөс буюу ойролцоогоор 86 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 141 тэрбум төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байна. Тодруулбал, ипотекийн хөтөлбөрийн зээлтэй иргэн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сард дунджаар 580 орчим мянган төгрөг, нийт 4.1 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөөд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан