Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв нээгдлээ

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн салбарыг Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур дүүрэг болон Өвөрхангай, Төв аймагт нээлээ. Түүнчлэн хэрэглэгчдийн санал хүсэлтийг шуурхай хүлээн авах, тэдэнд хууль эрх зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор 1284 дугаарын  “Хэрэглэгчийн утас”-ыг ажиллуулж эхэлснээс хойш нийт 1500 гаруй иргэний санал, гомдлыг хүлээн авч барагдуулан, 2000 орчим хэрэглэгчид зөвлөгөө, зөвлөмж өгсөн байна. Үүнээс гадна хэрэглэгчийн эрхийн төлөв байдлыг тандсан “Монгол Улс дахь хэрэглэгчийн эрхийн төлөв байдал” судалгааны тайланг  хэвлүүлжээ. Хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хуурамч бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ үзүүлэх үзэгдэл буурахгүй байгаа нь судалгааны дүнгээс харагджээ.

Т.Оюун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан