Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон эрсдлийн менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнөөдөр Байгаль орчны салбарт тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр сүүлийн 20 гаруй жил үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкеивичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгаль орчны салбараас гадна аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны чиглэлийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлох, мөн тун удахгүй хэрэгжиж эхлэх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслийн талаар мэдээлэл солилцож, ярилцлаа.Өнөөдрийн байдлаар БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол орны унаган байгалийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын чиглэлээр 3 төслийг хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд  үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал зөвхөн манай орны төдийгүй дэлхийн тулгамдсан нэн тэргүүний асуудал болоод байгааг онцолж “Монголын орон нутгийн ард иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежментийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Дээрх төслийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий салбаруудыг дэмжих, дунд болон урт хугацааны төлөвлөлт уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлд суурилсан чадавхийг хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай уялдуулж бэхжүүлэх юм.

Түүнчлэн талууд аялал жуулчлалын салбарт шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх боломж, нөхцөлийн талаар харилцан санал солилцлоо. НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкеивич Аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёлд тулгуурлан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, цар тахлын байдал тайширсны дараа салбарыг сэргээх чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэдгийг онцоллоо.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан