Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Ганхуягийн санаачилга биеллээ олж эхэллээ

Улсаараа "Хөрөнгө оруулагч Үндэстэн" болох Ч.Ганхуягийн санаачилга биеллээ олж эхэллээ. Түүний таван жилийн өмнө ярьж байсан бүхэн өнөөдөр бодит ажил болж, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцаа эзэмшигчид үүний үр шимийг хамгийн түрүүнд хүртжээ. Тус компанийн хувьцаа он гарснаас хойш хөрөнгийн биржийн арилжааны самбарт тогтмол тэргүүлж, хувьцаа эзэмшигчид нь өндөр өгөөж эндээс хүртэж чадсан байна. Нэгж хувьцааны ханш нь 10 мянга давж, биржийн арилжаагаар даваа гарагт 9550 төгрөгөөр хаагдлаа. Энэ оны хоёрдугаар сарыг 2000 төгрөгөөр "Ард"-ын хувьцаа эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр 9550 төгрөгт хүрч, ялимгүй бууралт энд ажиглагдлаа. Компанийн үнэлгээ нь үсрэнгүй тэлж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Одоогоор хамгийн их өгөөж буюу хөрөнгийн бирж дээр өндөр өсөлт үзүүлсэн бүтээгдэхүүн "Ард санхүүгийн нэгдэл"-ийн хувьцаа болж байгаа юм.

"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганыг 2016 оны нэгдүгээр сард Ч.Ганхуяг зохион байгуулж, үүнээс хойш жил бүр хийсэн. Энэ үед нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хувьцаа эзэмшигч өнөөдөр 10 дахин мөнгөө нугалж, 10 сая төгрөгтэй болжээ. Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгт хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын бодит боломжийг танилцуулах нээлттэй платформыг тэрбээр анх санаачилсан юм. Хөрөнгө, санхүүгийн зах зээлийн талаар иргэд, олон нийтэд зориулсан арга хэмжээ өмнө нь байсангүй. Тэгвэл Монголын хамгийн олон оролцогчтой, шинэ содон хэлэлцүүлэгтэй чуулганыг Ч.Ганхуяг зохион байгуулж ирлээ. Монголын эдийн засгийн чуулган мөн л түүний бүтээл, санаачилга байсан.

Монголын хөрөнгийн бирж дээр "Ард санхүүгийн нэгдэл"-ийн нийт 28.6 сая ширхэг үнэт цаас бүртгэлтэй байна. "Мөнгө унтах ёсгүй" хэмээн Ч.Ганхуяг үргэлж ярьдаг. Тэгвэл өнөөдөр "Ард" руу хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс 1000 хувийн ашиг хийжээ. Хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг ч үүгээр таниулж, олон хүн өнөөдөр хувьцаа, койны талаар сонирхож, сураглаж эхэлсэн. Ард Койн нь "Ард санхүүгийн нэгдэл"-ийн таван жилийн хүч хөдөлмөрийн үр дүн юм.

Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ 3.5 их наяд төгрөгт хүрч, энэ оны түүхэн дээд үзүүлэлтээр бүртгэгдээд байна.

"Би ядуу улсын баян иргэн болохыг хүсээгүй ээ. Би энэ улсын хамгийн баян болохыг ч зориогүй. Түүгээрээ бус бусдаас ондоо сэтгэдэг гэж боддог. Би баян улсын иргэн байхыг энэ амьдралынхаа зорилгоо гэж томьёолсон. Баялгийн дахин хуваарилалтыг хийнэ гэж зорьсон. Түүнийгээ ил тодоор зарлаж байгаад хийсээр ирсэн. Ядарлаа гэж зогсоогүй. Томдлоо гэж эргэлзээгүй. Зүгээр л хийсээр ирсэн. Би баян Монголд итгэдэг" хэмээн өөрийн цахим хуудаснаа "Ард"-ын Ч.Ганхуяг бичжээ. Түүний тодотгол 5, 6 жилийн өмнө "Хас" байлаа. Харин одоо "Ард" болжээ.

Чулууны Ганхуяг гэж хэн бэ. Түүний хувьд Монголын анхны банк бус санхүүгийн компанийг байгуулсан. Энэ нь Хөгжлийн алтан сан буюу одоогийн Хас банк. Ингээд зогссонгүй. Анхны лизингийн компанийг байгуулсан нь Хас Лизинг. Монголчууд, бизнес эрхлэгчид өнөөдөр томоохон дүнтэй хэрэглээ, хэрэгцээгээ энэ төрлийн санхүүгийн үйлчилгээгээр дийлэнх нь хангаж, бүрдүүлж байна. Монголын анхны Хадгаламж зээлийн хоршооны "автор" бол Ч.Ганхуяг юм. Түүнийг Монголын санхүүгийн зах зээлийн "загалмайлсан эцэг" гэвэл хэтийдсэн дүгнэлт энэ болохгүй биз ээ. Санхүүгийн салбарын бүхий л төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааг тэр бий болгож ирсэн байна. Анхдагч гэвэл илүү онох.

МИК буюу Монголын ипотекийн корпорацийг анх байгуулж, хожим нь 100 гаруй мянган өрх үүгээр дамжин байртай болжээ. Санхүүгийн зах зээлд түүчээ болж, шан татсан олон, олон алхмыг Ч.Ганхуяг хийж, хэрэгжүүлсэн байна. Түүний бизнест хөрөнгө оруулалт хийсэн хэн ч хохирч, эсвэл удирдсан компани нь дампуурч байсан жишээ алга. Монголын анхны санхүүгийн нэгдлийг байгуулсан нь Тэнгэр санхүүгийн нэгдэл. Монголдоо анхлан хувийн тэтгэврийн санг тэрбээр үүсгэн байгуулж байсан. Энэ нь Монголын тэтгэврийн нэгдсэн данс буюу одоогийн Ард лайф. Монголд хоёр санхүүгийн нэгдэл байгуулсан цор ганц хүн нь Ч.Ганхуяг юм. Хоёр дахь бүтээл нь өнөөдрийн "Ард санхүүгийн нэгдэл". Тус нэгдлийн өсөлт, тэлэлтийг өнөөдөр хүн бүхэн ярьж, үр шимийг нь хувьцаа эзэмшигчид нь бодитоор хүртэж буй. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал өрнөж байна. Үүнээс хамтаараа хожих, хөрөнгөжих цаг болсныг "Ард"-ын Ганхуяг хэллээ.

43 Сэтгэгдэл
Бодит ашиг хийсэн. Өрнөөсөө гарлаа. маш их баярлалаа.
Бүртгүүлсэн бгаа . Одоо яаж дансаа холбох вэ .яаж хувьцаа эвах вэ
300k huvitsaanii bagts avsan odoo barag 1say bolson ireeduid hed bolohiig medehgui . Bas 10000 coin avaad darsan 1$ hurtel darna daa
Ашиг хийсээн. Тэр нь бүүр бодит шүү. Баярлалаа Ард! Хүчтэй хамтдаа шүү. Буцалтгүй мартах хөрөнгө оруулалт дахиад л хийнээ.
бүртгүүлсэн.хувьцаа яаж авах вэ
Sanhuugiin medleggui ch medeelel unshij ooriin hemjeendee oilgoj busdaas bas(ohinoosoo ) asuuj erseldeltei ch gesen ARD -r amisgalaad ehelchihseen
Та нар бид бүгд мөнгөө энэ хүнд өгвөл яг хэнээсээ тэр мөнгийг өсгөж авах юм бэ ахиад биднээс үү
Aldaad irexeer oilgonoo. Yamarch batalgaagui.
Sanhuugiin medleggui ch ene Ardad itgej bna
Ataarhagch mini bitgii shaa
Ataarhagch mini bitgii shaa
Ataarhagch mini bitgii shaa
Ataarhagch mini bitgii shaa
Yaj burtguuleh be bolhgui yum
Уйтгартай бараан амьдралд минь гэрэл гэгээ итгэл найдвар нэмж байгаа хүндээ ажилд нь амжилт хүсье
amjiltttt
good
amjilt
Гайхмаараа хө.
Ардынхаа нийт хамт олондоо Ажлын амжилт хүсэн ерөөе👍👍👍👍
amjilt ashig ni hvrteed bayrtai bga. bodit, bvh medeelel ni il. app ni ashiglahad bvh vildel ni bgad. bayrlalaa tanid tsaachdiin ih ajild ni ulam ih amjilt hvsen eruue.
Ганхуяг өглөө бүр шарга морь тоос хотын төв ордог хүн. Тэгэхээр замд байх түгжрэл, утаа, ядуурал энэ бүхэнтэй санал нийлэхгүй байгаа иргэн хүн гэж харж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх арга зам бол өөрөө хэлээд байгаа ЯДУУ улын баян иргэн дээрүү БАЯН улсын БАЯН иргэн байсан дээрүү гэдгийг ойлгосон хүн гэж би хувьдаа бодож явдаг, Тиймээс ч хөрөнгө оруулалт хийсэн, итгэл ч 100% байгаа шүү.
Амжилт хүсье
Ч Ганхуяаг гэж этгээд СҮ Батболдын фракцын хүн мянганы мөнгө хүүлэгч
Таньд амжилт хүсэе.Сайн сайхан бүхнийг эхлэл байж.хэрэгтэй бүхнийг санаачилсан өөрийн чинь ажил үйлс үргэлж бүтэж яваг ээ.Монгол баяр болноо.
Би ямар ч санхүүгийн мэдлэггүй ардын зарласан 1 саяын хувьцааг авсан мөн ард койн авсан 3 сая төгрөгөө 9 сая болгосон азтай бас
Аливаа зүйл 2 талтай ч би ардад итгэж бгаа шүү яагаад гэвэл PI гээд бгаа ter tsahim mungunii suljeenees havigui deer yadaj helsen yrisan ezentei yum daa Coinii une 1000 hurehiig huleej bna ter uyed bi uurii gesen hashaatai bolno gesen muruudulteiguur yamh2aar coin tsugluulj bgaa munguur avah bolomjgui l dee ARD-iihand ITGEJ BGAA AMJILT HUSIYE!!!
АРД аар овоглосон бүхэн пуужиндана даа.Ард Ганхуягт амжилт
Энэ бол цэвэр луйвар
Тэр ашиг гь яаг яаж бүтээд эзэндээ очоод байгаа юм бэ. Цахим дотор байгаа сул эзэнгүй мөнгийг цуглуулаад эзэндээ өгч байгаа юм уу
20 саяд авая
Ганхуяг аа чамд монголын ард түмэн итгэж байна энэ олон жил чамайг л хүлээлээ баярлалаа
ажиллаж хөдөлмөрлөж бас шантраагүй л явна гэхдээ бизнес хийхэд зайлшгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй юм өөрийн салбартаа тэргүүлэх хэмжээний болох зорилготой альч талаас нь харсан давуу тал ихтэй харагдахаар болтол нь хөгжүүлэх санаатай явжил бна монголд зээл өндөр хүүтэй бага хүүтэй зээл нь маньд олдохгүй гэхдээ зорилогтой зогсолтгүй хүчтэй гэж
olon hun uilna daa
Ганхуяг амьд байсан цагтаа мөнгө л бодно түүнд хүн бол огт хамаагүй, хүнийг энэ зорилгодоо ашиглаж байгаа л залуу. Нэг хэсэг хүмүүс хожино, тэн хагас нь хохирно, харж л байгаарай
shatar togloh durgui hvnees yagaad togloh durguig n asuuhad shatar toglohoor uuriinhuu tenegiig olj haraad durgui hureed bdag yum gsn gdg. Odoo yag iim l medremj turj bna. Ardiinhand amjilt hvsie de.
Хаалт гэж яг юу вэ
Эдний мөнгө эргэлдүүлэх аргачлал луйвар цаашаа л байгаа шүү удахмаолон ил болно биз!!!
🤩
Койн ав хувьцаа ав тэгээд л болоо
1000 ashig gej
yaj ashig hiigeed bn aa humuus
amjilt
Хамгийн их уншсан