Тэртээ 31 жилийн өмнө “...1911 оны түүхэм тусгаар тогтнол манай ард түмний алдарт он тооллын хуудсанд орох ёстой хэмээсэн МоАХ-ны Анхдугаар их хурлын шийдвэрийн зургаадугаар хавсралтын узэл санааг БИД тууштай баримтлахаа нотлохын хамт энэ онд МАН-ын 100 биш Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 110 жилийн ойд бүх нийтээрээ анхаарч төр улсынхаа ой санамжийг бататгах нь чухлыг онцлон тэмдэглэж байна
Түүнчлэн геноцид, хэлмэгдүүлэлт, хүм амины хэрэг, төсөв, тендер, сангуудын хулгай, оффшор, мөрийн хөтөлбөрийн залилан, ялгаварлан гадуурхал, олигархиудад барьцаалагдсан төрийн эргэлт гэх мэт үндэсний эрх ашигт харш олон гэмт үйлдлүүдээрээ “Улс төрийн намуудын тухай” Монгол улсын хуулийн 4 2 заалтыг зөрчсөн МАН-ыг мөн хуулийн 23.2 заалтын дагуу тарааж, улс нийгмээ эрүүлжүүлэх эр зориг гаргахыг Монгол улсын Дээд шүүхээс албан ёсоор шаардаж байна.
МоАХ-ны УДИРДАХ ЗӨВЛӨЛ