Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төсөл хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021 оны хоёр дахь удаагийн хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас “Короновируст халдвар (ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг хэлэлцлээ.

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “АЖИЛСАГ МОНГОЛ” төслийн зорилго нь залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг сургаж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгоход чиглэж байгаа юм.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд төслийг хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ.

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “АЖИЛСАГ МОНГОЛ” төслийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэлийн байгууллагуудын оролцоог хангаж, залуучуудыг ажлын байраар хангах, ажлын байранд дадлагажуулах, цаашид менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар болов гэж ХНХЯ-наас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан