Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн суурин төлөөлөгч Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2021.02.24/ Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, үндэслэл, үр дүнтэй байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.
ОУВС-ийн Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён цар тахлын энэ хүнд нөхцөлд эдийн засгийг дэмжих чиглэлд Засгийн газар, Монголбанкнаас бодлогын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид санал солилцож хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
1 Сэтгэгдэл
зочин
бас л мөнгө гуйх гэж байгаа биз дээ Өрх айлаар бол нэг оройн хоолны мах зээлээч гэж хэлж байгаа юм
2021.02.25
























