Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ БУЮУ ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ

 2021.2.14

Монгол туургатны бичиг соёлын цаст ноён оргил, монгол үндэстний оюуны гайхамшигт хосгүй  үнэт өв бол яах аргагүй монгол бичиг билээ. 
Монгол бичиг  нь хүн төрөлхтний түүхийн өнө уртад улс үндэстэн, угсаатнуудын олон бичиг үсгийн дотроос хэв хэлбэр, тэг хэм, зурлага татлагаараа өвөрмөц  дээрээс доош нуруу дагуулж бичдэг авианы босоо хэлбэрт бичиг юм. Монголчууд язгуур бичгээ “Тэнгэрээс буусан, нарнаас ургасан бичиг” хэмээн дээдлэн хүндэлж шүлэг яруу найрагтаа мөнхлөн үлдээжээ. Энэхэн агшинд 
,,,Нарны мандлаас ургуулж бичдэг
Нарнаас доош урсгаж бичдэг
Нандин туяатай нь сүлжиж бичдэг
Намирсан бороотой сүлж бичдэг
Уулсын оргилтой уулзуулж бичдэг
Уужим бэлтэй нь уяж бичдэг
Бэлийн цэцэгстэй бэлчээж бичдэг
Бэхэн шүүдэрт нь дүрж бичдэг
Монгол бичиг мину,,,   хэмээн  монгол бичгийн давтагдашгүй яруу сайхныг магтан дуулсан яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлгийн мөрүүд санаад урсан долгиотов.
Өдгөөгөөс 800 жилийн тэртээ  Эзэн Чингис хаан бээр монгол бичгийг Их Монгол улсын төрийн бичиг болгож Их цааздаа “...Цагаан цаасанд буулган хөх бичгээ ургийн урагт бүү егүүтгэтүгэй” хэмээн зарлигласан байдгийг тэмдэглэн үлдээжээ.  Энэхүү  дээдсийн зарлигийг бидний монголчууд хэрхэн сахин хэрэгжүүлж ирэв. 
Дашрамд дурдахад ӨМӨЗО-ы Ордос аймгийн нутагт байрлах Чингис хааны онгоны газарт  хавар, зун, намар, өвөл  тогтмол зохион байгуулдаг “ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ”  хэмээх мөнх тэнгэр, эх  дэлхий, өвөг дээдсээ хамтад нь тайж тахих ёслолд миний бие хэд хэдэн удаа оролцож эртний соёлт дээдсийнхээ ертөнцийг үзэх үзэл түүнд хандах билэгт ариун ёслолыг бахдан биширч аньсага норгон сүслэн залбирч  билээ. 

“ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ” -ын ойлголт тайлбар:

Нэн эртнээс монголчууд амьдралын анхдагч, эрчим энергийн ундарга тэнгэр огторгуй, сансрын уудам нар, сар, од эрхэс, амьсгалах агаар, тэнгэрт хөвөх үүлс, цас, бороо,,, зэрэг нь хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын  зайлшгүй хэрэгцээтэй эрчим хүчний эх үүсвэр тэнгэрээс өгөгддөг хэмээн МӨНХ ТЭНГЭРТ СҮСЛЭХ ТАЙЛГА ТАХИЛГЫН ЁСЛОЛ үйлддэг. Орчин цагийн ойлголтоор амьдралын анхдагч, эрчим энергиийн ундарга нар, сар, эрхэс, эх дэлхий, газар, лусд өргөх ТАЛАРХЛЫН БАЯР.  Энэхүү ёслол нь  Эзэн Чингис хааны төрийн гурван баяртай холбогддог.
Үүнийг дурдсан учрыг одоо тайлъя.
“ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ”-ын бахдам хүндэтгэлт ёслолд оролцож нүд, сэтгэл алдарч явахад  “800 орчим жил Хубилай Сэцэн хааныхаа  зарлигийг сахиж байна” хэмээн  даруухан өгүүлэх тахилчид, тугчид, шар дархдуудтай тааралдаж  учрыг гайхан лавлан асуухад: Чингис хаан “ДӨРВӨН ЦАГИЙН ИХ ХУРИМ” ёслол үйлддэг байжээ. Энэ нь төр тэтгэсэн Тулуй эзэн, Монголын их хаад Өгөөдэй, Гүюг, Мөнх нарын үед төлөвшин тогтож улмаар Хубилай Сэцэн хааны үед нэн төгөлдөржиж ирсэн бөлгөө.
Хубилай Сэцэн хаан бээр хар морин жил 1282 онд Чингис хааны мэндэлсэн 120 жилийн ойн баярыг тохиолдуулан “Дөрвөн цагийн их хурим”-ыг ёст зарлигаар тогтоосон цагаас хойш  шар дархдын хойчис бид цаг төрийн үймээн самуунтай ээдрээт үед ч хааныхаа тогтоосон зарлигийг нэг ч удаа ч өнжилгүй хурим ёслолыг тайсаар ирлээ. Хубилай  Сэцэн Их Монгол Улс, Юан гүрний аль алийнх нь хаан байсан билээ.  Энэ цаг дор Чингис, Хубилай хааны байгуулсан их улс гүрнүүд задран сарниж байхгүй болсон ч  бид хааныхаа  тогтоосон зарлигийг биелүүлсээр өдийг хүрлээ” хэмээн хариулах юм билээ.
Тэдний үг Ар Монголын бидэнд  маш их зүйл бодогдуулж  ар Монголчууд бид хууль, зарлигийг хэрхэн сахин мөрдөж хэрэгжүүлдэг билээ? гэж өөрөөсөө өөрийн эрхгүй асуухад хүргэв.
Олон зуун жилийн цаг хугацааны  шуурганд  хийссэн  хааныхаа зарлигийг сахина гэдэг???   Ямар бүрэн тууштай байдал вэ?   Монгол ёс уламжлал, өв соёлоо  эрхэмлэн дээдэлж   чандлан мөрдөнө гэж үүнийг л хэлнэ.  Хамгаас илүү хатуу сахилга бат, гуйвшгүй бат бэх тэсвэр тэвчээр, хатан зориг шалгасан  их сорилт гэлтэй.  
Эзэн Чингис хааны ...”Цагаан цаасанд буулган хөх бичгээ ургийн урагт бүү егүүтгэтүгэй” хэмээн зарлигласан зарлигийг Монголчууд хэрхэн мөрдөн сахив аа?

Бичиг соёлын түүхийг сөхөн үзвэл;
 Монголчууд үсэг бичигтэй болсноос хойших мянга гаруй жилийн хугацаанд тэр тусмаа 13-р зууны эхэнд уйгаржин монгол бичгийг  түгээмэлжүүлэн хэрэглэж иржээ. Гэвч он цагийн уртад  өөрсдийн хэрэглээ соёлдоо тохируулан бичиг үсгээ халах сайжруулах, сольж өөрчлөх оролдлого хоёр шугамаар өрнөсөн байна. Эхнийх нь уйгаржин монгол үсгийг сайжруулах оролдлого / али- гали, тод, вагиндрагийн үсэг/, харин нөгөө нь энэтхэг төвд болон бусад харь хэлний үсэгт үндэслэн шинэ үсэг зохиож уйгаржин бичгийг халах оролдлого  /дөрвөлжин, соёмбо, кирилл үсэг/ юм .

“ПАГВА ҮСЭГ ” БУЮУ “ ДӨРВӨЛЖИН БИЧИГ”
1269 онд Хубилай Сэцэн хааны зарлигаар Пагва лам Лодойжалцан Төвд үсгийн цагаан толгойд суурилж “Монголын шинэ үсэг ” хэмээх үсэг зохиожээ. Үүнийг “Пагва үсэг” буюу “Дөрвөлжин бичиг” хэмээдэг ба тухайн үсэг нь Юан улсын харьяа олон үндэстэнд зориулагдсан бөгөөд Юань төр тогтносон хугацаанд хэрэглэгдэж байжээ.

АЛИ-ГАЛИ”-ИЙН ҮСЭГ
16-р зууны сүүлч буюу 1587 онд Харчины монгол хэл бичгийн эрдэмтэн Аюуш гүүш санскрит, түвд цагаан толгойд үндэслэн харь хэлний үгийг тэмдэглэх тусгай тэмдэг “Али-Гали” үсгийг зохиожээ. Али-эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг. Энэ үсэг нь тухайн үед зөвхөн бурхны шашны ном судрыг монгол хэлээр орчуулахад харь хэлний үгийг үгчлэн, үсэгчлэн буулгаж чадах галиг үсгийн тогтолцоо болсон гэдэг.


 ТОД ҮСЭГ
Ойрдын заяа бандид Намхайжамц 1648 онд уйгуржин монгол үсгийн цагаан толгойд үндэслэн ойрад аялгуунд тохируулан зохиожээ. 
Тод бичиг нь авиа тэмдэглэх дүрэм, бичлэгийн хэлбэр, зөв бичих дүрэм зэргээрээ нэлээн өвөрмөц онцлог бөгөөд ойрад монголчуудын дунд 300 гаруй жил хэрэглэгдсээр иржээ.

СОЁМБО ҮСЭГ
17-р зууны сүүлч буюу 1686 онд Халхын анхдугаар богд Занабазар  энэтхэг, ланз, нагар үсгүүдийг үндэслэн Соёмбо үсгийг зохиожээ. Энэ бичиг нь голлон шашны ном судрыг орчуулахад хоёр зуу гаруй жил хэрэглэгдэж байжээ. Соёмбо гэж санскрит хэлээр “өөрөө буй болсон гэгээн үсэг” гэсэн утгатай. Соёмбо үсгийн эхний бирга тэмдэг нь Монгол улсын туг далбаанд тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн “Алтан соёмбо” юм.
 
ВАГИНДРА ҮСЭГ
1905 онд буриад лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан, буриад нутгийн аялгуунд зохицуулсан нэгэн шинэ үсэг зохиожээ. Зохиогч өөрийн Агваандорж гэх нэрээ санскритаар орчуулж “Вагиндра ” гэж зохиолынхоо эцэст тавьснаас үүдэлтэйгээр “Вагиндра үсэг” гэж нэрлэгдэх болсон юм. Вагиндра үсэг нь зөвхөн Байгаль нуурын хойд хэсгийн буриад монголчуудын дунд тун богино хугацаанд хэрэглэгджээ. Одоо цөөн хэдэн дурсгалт бичиг байдаг.

 ЛАТИН ҮСЭГ
1930-1932 оны хооронд “Латин үсгийн хороо” гэдгийг байгуулж 1941 оны 2 сарын 1-нд БНМАУ албан ёсныхоо бичгээ болгосон ч хоёр сарын дараа  цуцалжээ. Монгол хэлний бүх авиа дуудлагыг  тэмдэглэх боломжгүй тул цуцалсан гэсэн  тайлбар хийсэн ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах улсуудтай бараг нэгэн зэрэг шахуу кирилл үсгийг албан ёсны  бичгээ болгосон улс төрийн бодлого хэмээн үздэг. 

 КИРИЛЛ ҮСЭГ
Крилл үсэг нь Грек үсгээс гаралтай бөгөөд Болгарын Кирилл, Мефоди гэгээнтүүд стандартчилсан гэдэг. Ихэвчлэн славян угсааны 30 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хэлний онцлог, дуудлага хөгд тохируулан үсэг нэмж хэрэглэдэг.
1940-өөд оны эхээр учир мэдэх хүмүүсийн яриагаар Москвагаас МАХН-д зөвлөмж нэртэй тулгах бичиг иржээ. Гол агуулга нь монголчууд хуучин бичгээсээ салж кирилл үсэг хэрэглэвэл социалист нийгэмд орос ах нартайгаа мөр зэрэгцэн хөгжил дэвшил өөд тэмүүлэхэд томоохон алхам болно гэсэн утгатай.  
/Жич: ЗХУ-ын харьяа Буриа, Халимагийн автономит улс латин үсэгт шилжих ажлыг 30 онд хийсэн ч 38 оноос кирилл үсэгт шилжсэн байдаг.  Үүнийг ЗХУ, Монголчууд нэгдмэл бичиг үсэг хэлээрээ хил дамнан нэгдэхээс айсан гэж үзэх нь бий./
Ямартаа ч МАХН энэ саналыг нааштай хүлээн авч, асуудлыг дор нь шийдвэрлэсэн байна. 1941 оны тавдугаар сард Намын Төв хороо, Ардын Сайд Нарын Зөвлөлийн хурлын тогтоолоор монгол бичгийг халж, оронд нь орос үсэгт тулгуурласан  шинэ цагаан толгойг долоо хоногийн дотор зохиохыг Шинжлэх Ухааны хүрээлэн, Ардын Гэгээрлийн яаманд нэн даруй даалгажээ. Ингээд  1941-1942 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 330 сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн кирилл шинэ үсэг заав. Цэргийн албан хаагчдыг ч шинэ үсэгт сургахыг Батлан Хамгаалах яаманд даатгасан байна. “1946 оны 1 сарын 1-ээс бүх хэвлэлийн ба улсын албан хэргийг шинэ үсгээр явуулсугай ” хэмээн тогтоол гаргажээ.
 
БНХАУ-ЫН ӨМӨЗО-Д ЮУ БОЛОВ?
БНХАУ-ын Засгийн газар 2020 оны намраас  эхлэн ӨМӨЗО-ны монгол сургуулидад  монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр гаргаж дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудыг түгшээв. 
Өвөр Монголд сургуулиудыг хятадаар хичээллүүлэх  оролдлого 2020 оны үйл явдлаас өмнө 1960,1970, 1980-аад онуудад удаа дараа гарч байсан тухай мэдээллийн сүлжээнээс уншиж болно.  
БНХАУ нь монгол хэл бичгийн сургалт, хэрэглээний орон зайг устгах бодлого  хэрэгжүүлж байгаа нь монгол хэлийг хайлуулах аюултай. Бид социализмын 70 жилд монгол бичгээ барааг нь харахгүй байхад өвөрлөгч монголчууд хэрэглэж соёл уламжлалаа таслалгүй тээж ирсэн түүхэн гавьяатай ард түмэн хэмээн эрдэмтэн судлаачид хэлдэг.
Өвөр Монголчуудад тулгараад байгаа энэ асуудал ар Монголчууд бидэнд үндэсний хэл, бичгээ шинэ нүдээр харах эх оронч омогшил төрүүллээ. “Өвөр Монгол ахан дүүсийн монголоороо байх гэсэн энэ удаагийн тэмцэл үндэсний өв соёлоо тээн үлдэх ухамсрыг сэргээлээ” хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Үндэстний бичиг соёл минь өнөөгийн энэ цаг дор  ч хэлмэгдсээр байгаа бус уу?
Монголчууд бид хоёр том гүрний дунд олон жил аж төрлөө.  
Москва, Бээжингээс   сүүлийн 100 жилийн дотор Монгол үндэстэний бичиг соёлын эсрэг явуулсан бодлогуудыг монгол цус судсаар нь урсч буй хүн бүр БҮҮ МАРТ. Үүнийг л бид “ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ” хэмээн нэрлэж   үндэсний хөдөлгөөнийг санаачлан  өрнүүлсэн билээ.
Тус хөдөлгөөнөөс 2020 оны 9 сарын 10-ны өдөр /Жил бүр зохион байгуулдаг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр/ зохион байгуулсан  “ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ” санан дурсах хүндэтгэлийн арга хэмжээг хамтран зохион  байгуулсан, хүрэлцэн ирж оролцсон, хандив тусламж үзүүлсэн эх хэл бичгээ эрхэмлэн дээдлэгч байгууллага, хамт олон, хувь хүмүүс,  “Ардчилал” сонин, Монголын Багш Нарын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо  “Хүмүүн бичиг” сонин, Монголын Тэнгэр Үзэлтний Нэгдсэн холбоо, Босоо Хөх Монголын тэргүүн  Д.Чойпрэв,  “Хүннү” fashion” ХХК, уран бичлэгтэн Э.Найдандорж, Ц.Бямбажав, “Нандир” хэвлэх үйлдвэрийн эзэн Ц.Цэрэндаш, ”Крако” арт галлерейн эзэн Ч.Энхжаргал, МоАХ-ны Хан-Уул,Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, ”Босоо Монгол” бүлхэм П.Шинжээравдан, Монгол бөөгийн “Голомт” төв,  “Хөх Монголын Үр Сад” нэгдэл, “Даяар Монгол” бүлгэм, “Гүрэнт Монгол” бүлгэм  “Бөөгийн тавилан” бүлгэм, “Дэлхийн нүүдэлчдийн оюун ухааны язгуур академи” ,“Өв тээгчдийн үндэс угсаа” ТББ-ын хамт олонд  гүн талархал илэрхийлье.
“ДЭЛХИЙД ХОСГҮЙ ХҮМҮҮН БИЧИГ МИНЬ МӨНХ ТЭНГЭРИЙН ДОР МӨНХӨД БОСООГООРОО ОРШТУГАЙ”  хэмээн ерөөгөөд  XX зууны нэрт монголч эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, их гүүш Бямбын Ренчиний    “Монгол хэл”  шүлгээр хадаг өргөн баръя.

Монгол хэл шүлэг 

Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

“ХЭЛМЭГДСЭН МОНГОЛ БИЧИГ МИНУ” хөдөлгөөнийг  санаачлагч  Халхын өндөр Гонгор овогт Даваанямын Аззаяа 
 

3 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан