Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос цэргийн онц байдал зарлав БЗД: Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа Баянзүрх дүүргийн хороодын ӨЭМТ-ийн дарга нарыг хүлээн авч уулзлаа МИК 2024 оны “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэгдлээ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна “Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
БИД ХЭН БЭ? МОНГОЛЧУУД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ!

Монголын  цахим  институтын зөвлөх, судлаач Лодойн  АЛТАНСҮХ

Аливаа улс үндэстэн, хувь хүн тодорхой зорилго чиглэл, тэмүүлэлтэй байж гэмээн амжилт гаргаж дэвшдэг жамтай. Үгүй бол их далайд хөвж буй сэлүүргүй завь лугаа адил буюу. 

Монголчууд өнөөдөр хөгжлийн ямар тодорхой зорилго өмнөө тавьсан ард түмэн бэ? Улс орноороо хаашаа тэмүүлж, аль цэгт хүрэх юм бол гэх мэт олон асуулт бидний толгойд эргэлдсээр... 
Гадны улс оронд эзлэгдэж өөрийн үнэт зүйл, үндэсний нарийн нандин өвөө устгуулан эвдүүлж, дэлхийн хөрснөөс арчигдчихалгүй явж байгаа тэсвэртэй цөөхөн ард түмний нэг нь бид.  
Манжийн эзэнт гүрэн, ЗХУ-ын империйн хараан дор 300 гаруй жил зүүрмэглэсэн бид Монголын Ардчилсан Холбоогоор манлайлуулсан 1990 оны ардчилсан хувьсгалын  ачаар жинхэнэ ТУСГААР ТОГТНОЛ, ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ олж чадсан билээ. 
Социалист, капиталист хоёр нийгмийн хуваагдал дээр сурч, ажиллаж, амьдрах гэж  алдаж, онож явсан бидний үеийнхний нийгмээ үнэлэх үнэлэмж, үнэт зүйл маань юу вэ гэж нухацтай бодох цаг болжээ.  
1990 онд бид хөгжих эхлэлээ гайхалтай тавьсан ч түүндээ эзэн сууж чадсангүй. Сүүлийн 30 гаруй жилийн дийлэнхэд социалист угшилтай нам засаглаж, халамжийн хэтэрсэн бодлогод хүн амаа уусган, ажилгүйдэл ядууралд автуулж, авилгыг цэцэглүүлэн, улс орноо доройтууллаа. Эцэстээ төрийн түшээдээ сонгохдоо хүртэл хүнсний талон, халамжаа хасуулахаас айх айдас хүйдэсдээ үндэслэдэг болчихлоо. 
“Хүрээний булайг дэлгэвэл далай” гэдэг шиг бид живж, ёроолдоо хүрч байгаа ч шүд зуусаара. Бүх нам, улс төрийн хүчнүүд ялгарах зүйлгүй болоод удлаа. Энэ хэвээр цаашилбал хэрхэхийг хэн бүхэн мэдэж байгаа юу? 
Монголчуудыг “Аймхай хулчгар, тамын тогооны үлгэр шиг амьдардаг, дээрэлхүүлж байхдаа таарсан хүмүүс” гэж муулж ярих нь их. Гадны эзлэн түрэмгийлэгчдэд нухлагдсан Монголчуудын түүх өөрөө биднийг ингэж хэлүүлэх шалтаг болсон байх талтай. 


Нөгөө талаасаа хэн бэ гэдгээ мэдрээд, зорилгоо зөв тодорхойлоод хөдлөхөд хүрэхгүй оргил, дийлэхгүй хүч үгүйг өнөөх л түүх маань бас нотолдог. Тиймээс юуны түрүүнд бид хаашаа явж байгаагаа ухаж, мэдэх ёстой. 
 “Солонгосчууд бид хөгжлөөрөө Япон улсаас 20-30 жилээр хоцордог. Харин Монголчуудаас бол 20-30 жилээр түрүүлж яваа” гэж солонгос хүмүүс ярихыг Японд сурч, амьдарч байхдаа миний бие олон сонссон. Гэтэл Тоёото, Хонда зэрэг Японы томоохон компаниудад гол зөвлөгөө өгдөг хүмүүс нь америкчууд. Өөрөөр хэлбэл өнөөх япончуудад маань америкчууд заадаг. Тэгээд ч япончууд одоо ч америк мөрөөдөлтэй. Үүнээс Америк Японоос 20-30 жилээр түрүүлж явна гэж дүгнэж болох нь. 
Бид Америк шиг хөгжих гэж англи хэл сурцгааж, тэнд сургууль төгссөн нэгнээ мундаг гэж хошуурцгааж, үзэл номлолыг нь хэрэгжүүлэх гэж мунгинаж сууна. Тэгвэл 100-аад жилээр түрүүлж яваа улсыг бид гүйцэх боломж хэр бол... Гэтэл Америкийн улс төрчид, эрдэмтэд нь Монголын гүн ухаанаас суралцах гэж тэмүүлж байх юм. 2010 онд Америкийн Ерөнхийлөгч асан Билл Клинтон дэлхийн удирдагчидтай хийсэн уулзалтынхаа үеэр “Хүн төрөлхтөн буруу замаар орсон нь нэгэнт тодорхой боллоо. Америкийн ардчилал мухардаж, шинжлэх ухаан зогсонги байдалд хүрч, шашин үүргээ гүйцэтгээд дуусчээ. Бид энэ хөгжлийн замаар цаашид замнавал цэнхэр дэлхийгээ алдахад ойрхон байна.  Хэн нь хэнээсээ баян болох уу? Хэн нь хэнээсээ өндөр байшин барих уу? Хэн нь хэнээсээ ганган машин унах вэ? гэх материаллаг баялгийн төлөөх өрсөлдөөнийг дэлхий дийлэхгүйд хүрлээ. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад  нүүдэлчний болон суурин гэх хоёр замаар л явж ирсэн. Нүүдэлчний соёл иргэншил нь байгаль дэлхийдээ хайр гамтай ханддаг, хүний оюунд тулгуурласан хүн төрөлхтний хөгжлийн хамгийн зөв зам юм байна. Одоо бид  Монголоос суралцах цаг нь болсон” хэмээсэн юм. Мөн Ерөнхийлөгч Трамп: “Би Чингисийн төрт ёсны гүн ухаанаас суралцаж, Америкийг удирдана” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан билээ.


20-р зууны нэрт физикч Америкийн эрдэмтэн Ричард Фенман /Тухайн үед тэр эрдэмтний үгээр дэлхий амьсгалж байсан үе/ машинаа шаварт суулгаад дугаар дээр нь MONGOL MOTORS CALIFORNIA гэж бичээд “Дэлхийн шинжлэх ухаан зогсонги байдалд орлоо. Үүнийг Монголчуудын оюун ухаан аварна” гэж хэлсэн байдаг.
Бид ард түмний зүрх сэтгэл дэх үндэсний үзэл, үнэт зүйлээ томьёолон гаргаж ирэх боломжтойг  дараах  цөөн жишээгээр дурдая.
1. Дэлхийн 1-р мянганы суут хүнээр Аттила хаан, 2 дахь мянганы суутнаар Чингис хаан тодорсон нь юуг илтгэж байна вэ? Тэд бидний өвөг дээдэс гэдэгтэй хэн ч маргахгүй.
2. Их Британий онолын физикч, дэлхийн шинжлэх ухааны салбарт өөрийн нэрээ мөнхөлсөн агуу эрдэмтэн, суут ухаантан Стивен Хоукингийн багийн эрдэмтэд “Хурд эзэмшиж чадвал цаг хугацаа  зогсдог. Цаг хугацааг зогсоовол орон зайг эзэмшиж  чадна. Тэгж чадвал тэнд мэдээлэл мөнх  юм” гэдгийг  саяхан баталсан. Тэгвэл дээрх онол, мэдээллийг хуваарилагч хар цагаан нүхний онолыг 800 зууны тэртээ өвөг дээдэс маань судалж мэдээд, төрт ёс, энгийн амьдрал ахуйдаа оруулж МОНГОЛ гэж нэрлэжээ. Тэдний бүрэн судалж чадсан протоны фотон энергийг шинжлэх ухаан дөнгөж 21-р зуунд л таньж байх жишээтэй.
3. Шинэ үеийн залуус уламжлал, гүн ухаан сонирхож, монгол хувцсаа өмсдөг боллоо.
 4. Бид дэлхийд тэргүүлж явсныг илтгэх олон олон сүг зургууд бидний эргэн тойронд оршин байна.
5. 3 сая гаруйхан  хүн амтай орны залуус дэлхийн оюун ухааны 54 дээд амжилтын 30-ыг нь эзэмшиж байна. 
6. Физикийн ухааны доктор, эрдэмтэн, судлаач Ч.Эрдэнэ “бүх шинжлэх ухааны сүүлчийн нэгдсэн онол супер нэгдлийн онолыг нээж чадсан” гэж Монгол төдийгүй гадаадын эрдэмтэд үзэж эхэллээ. Супер нэгдлийн онолоо танилцуулсан цахим хуудсанд нь дэлхийн 94 орны эрдэмтэд хандан, бүтээлийг нь судалж эхлэлээ.

Энэхүү онол нь шинжлэх ухааныг мухардлаас гаргах хөгжил дэвшлийн шинэ онолын суурь болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Бэсүд Ч.Эрдэнэ гуай “Үндэстэн баг” сайтад өгсөн ярилцлагадаа: “Харьжсан сэтгэлзүй, доройтсон оюун санаа, алдагдсан зөн, буурсан өөрийн үнэлэмж, зээлдсэн үзэл баримтлал, дуураймал үйл ажиллагаа, жижгэрсэн ашиг сонирхол, эл бүх сөрөг тэрслүү, ул  сууриар маань идсэн хүчин зүйлүүдийг даван туулж, үндэсний сэргэн мандлыг зөгнөлөөс бодит үйлс болгох тавилан цаанаасаа заяагдсан юмаа гэхэд цагийн хүрдийн тэр гогцооноос зуураад заасан хэмнэлд нь багтан дэвших, даяар өрсөлдөөн, даяарших үйл явцад тэргүүлэх байр суурийн төлөө тэмцэх бяр чадал, хүсэл эрмэлзэл байх нь уу, үгүй юу гэсэн тулгамдсан асуудал бидний өмнө тавигдаж байна” гэжээ.
УХААНТ ӨВӨГ ДЭЭДСЭЭ ДОРД ҮЗЭЖ, ГАДНЫ ХҮН, ГАДНЫ ОНОЛ, ФИЛОСОФИ ШҮТСЭЭР ӨӨДЛӨХГҮЙГЭЭ БИД ХАРЖ МЭДЭРЛЭЭ. Тиймээс үүнд цэг тавьж, айлаас эрэхээр авдраа уудлан, ухаант өвөг дээдсийнхээ өв уламжлалаас цаг алдалгүй суралцах цаг нэгэнт болжээ. Хэзээ хүртэл бид хамгийн сайн мэдэх ёстой зүйлээсээ зугтах вэ? 
Дэлхийн даяарчлал дуусч, ондоошлын өрсөлдөөн нэгэнт эхэлжээ. Ондоошлыг хэн сайн хийж чадсан нь дараагийн даяарчлалыг манлайлж чадна.  Иймд   даяарчлалыг хүндэтгэж, ондоошлыг эхлүүлэх их аянд мордох цаг болжээ. “Аливаа үндэстний төрт ёс нь тухайн ард түмний уламжлал, ой санамжид байдаг тусгаар тогтнолын үзэл юм” гэж эрдэмтэд нэгэнтээ баталсан бөлгөө.
 ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ОНОЛООС ЁС ЗҮЙТ ТӨРИЙН ГҮН УХААН руу шилжицгээе! 


Эрх зүйт төр бол хүчлэгч төр, ёс зүйт төр бол ухамсарлуулагч төр юм. Манай өвөг дээдэс Евразийг даяарчлаж, манлайлж явахдаа ёс зүйт төрийн гүн ухаан баримталдаг байсан ба шоронгүй засаг байгуулж чадсан зэрэг олон гайхам түүхийг дурдах нь илүүц биз ээ. Бусад улс орны судлаачид, оюуны манлайлагчид бидний оршин буй газар, хүн зоныг ихэд үнэлэн, итгэл найдвар тавьж байна. Тиймээс ард түмэндээ хэн бэ гэдгийг нь ухааруулж, залуучуудаа урамшуулъя. Хүчирхэгжих  гэсэн эрхэм зорилго, тэмүүллээр тэднийгээ жигүүрлүүлье! Өөрчлөлтийг эхлүүлэн, үндэсний дэвшлийг манлайлцгаая! 
Сэтгэхүйн дорой байдлаа ялж, талцал хуваагдлаа зогсоож, үзэл санаа, үнэт зүйлээ нэгтгэн, цаг хугацаандаа эзэн сууцгаая. 
ЁС ЗҮЙТ ТӨРИЙН ГҮН УХААНААР нэг цул байх системийг хэрэгжүүлцгээе.


Үүний тулд МОН ГЭРЭЭГЭЭ /Алтан дээд үнэний аялгуу/ зэрэг өвөг дээдсийнхээ олон зууны туршид батлагдан нотлогдсон, бидний оюун сэтгэхүйд нийцсэн бүтээлүүдийг судлан урьдын хэдэн зууны айдсаасаа салж, Монгол төрийн алтан жолоог өргөх сайн цагийг олуулаа хэлэлцэн бүтээцгээе.
 • ИЗМ-үүдээсээ салцгаая
• Иргэн хүн 2-ын ялгааг мэдэцгээе
• Ёс зүйт төр, эрх зүйт төрийнхөө ялгааг ухаарцгаая 
• Хүмүүсийнхээ уураг тархинд сэхээрэл, ухаарал  оруулъя 
• Монгол хүний стандарт гаргая 
• Залуусаа сэрээе
• Манлайллаа хэрэгжүүлцгээе

7 Сэтгэгдэл
Ийм санаа дэвшүүлсэн хүнийг л бүх чадлаараа дэмжмээр байна
Энэ цагт ухаалаг сэхээлэг хүмүүсээ таньж өөд нь гаргах цаг нь болсон
Ийм сайхан залуус л төр гарч Их Монгол улсыг минь мандан бадруулж чадна даа
Үзэл бодлоо оюун санаа нь дагаад яг хаачихаа мэдэхгүй төөрч яваа шүү
Үнэхээр мундаг бичжээ.Бид хаашаа ч явж байгаагаа мэдэхгүй болж байх шиг.Улс үнлэстнээ ч сөнөөж мэдэхээр болж байгаа шүү.
Үнэхээр гайхалтай эх оронч хүн юм аа
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан