Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2021 онд бид яагаад өөрөөр амьдрах хэрэгтэй вэ?

Хуучин он улиран өнгөрөхөд шинэ ондоо юунд зорихоо, хэн байхаа төлөвлөдөг. Миний хувьд өнгөрсөн онд олон үйл явдал өрнөсөн батэдгээрийг тоочиж болох ч тэр бүхнийг багцлаад харвал 2020 оныг амьдралын шинэ хэв маягт, шинэ “би”-гээ олох шаардлагатай жил боллоо гэсэн дүгнэлтэд хүрэв. Тиймээс оны эхнээс амьдралдаа зарим өөрчлөлтийг хийж, 2021 онд өөрөөр амьдрахаа шийдсэнээ хуваалцъя.

1. Одоо цагтаа амьдрах

Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болохыг өнгөрсөн нэг жилийн турш дэлхий нийтээрээ мэдэрсэн шүү дээ. Ирээдүйгээ бодон алсаа харж, том зорилго тээн түүнийхээ төлөө зүтгэх нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ зөвхөн түүнийгээ л бодоод, ирээдүйгээрээ амьдрах нь бидэнд хэр аз жаргал авчирдаг бол? Өнөөдөр жирийн л нэг өдөр. Гэхдээ яг одоо өөрийнхөө эргэн тойрныг хар даа, гэрт чинь болж байгаа, магадгүй чиний нэг их тоогоод байдаггүй энгийн мэт зүйлс ч аз жаргалтай байх шалтгаан чинь байж яагаад болохгүй гэж? Үнэндээ санаанд оромгүй маш жижигхээн зүйл, эсвэл хэн нэгний хэлсэн ганц үг ч биднийг хормын дотор аз жаргалтай болгодог шүү дээ. Гэр бүл, найз нөхөд, ажил гээд бүх л хүрээнд болж байдаг өдөр тутмын үйл явдлууд, тэр уур амьсгал, бидний сэтгэл хөдлөл өөрөө дахин давтагдашгүй. Тиймээс энгийн зүйлээс сайхныг нь мэдэрч, одоодоо амьдарч сурахыг энэ онд хэрэгжүүлэхээр шийдсэн.

2. Дижитал хэрэглэгч байх

Өнгөрч буй нэг жилийн турш ковидын улмаас бизнесүүд оршин тогтноход бэрх болж, цөөнгүй газар ч хаалгаа барьлаа. Харин 2021 онд үүний гарц гаргалгаануудыг илүү их харж, цар тахлын үеийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих шинэ шийдлүүд гарч ирж байна. Хэрвээ анзаарч байгаа бол бидний эргэн тойрон дахь бүх л үйлчилгээнүүд онлайн руу шилжиж, албан газрууд дижиталаар ажлаа явуулж, гэрээсээ ажиллах горим руу бүхэлдээ орж байна. Дижиталд суурилсан цоо шинэ бизнесүүд үүдээ нээж, зарим онлайн үйлчилгээнүүд цар тахлын үед жирийн үеэсээ хэд дахин илүү ашигтай ажиллаж байгаа энэ үед өөрийн бизнесийг эрхлэхийг зорьдог бол энэ нөхцөл байдлыг анхааралдаа авч, хурдтай шинэчлэл хийх хэрэгтэй гэж зөвлөх байна. Тиймээс 2021 онд уламжлалт арга барилаасаа салж, дэлхийн шаардаж буй шинэ хандлага, шинэ хэлбэр рүү шилжихээс өөр гарц байхгүй.

3. Тууштай хуримтлуулах

Бас нэг сургамж. Цар тахал нь гэнэтийн эрсдэл тулгарахад бидэнд хадгаламж ямар чухлыг ойлгуулсан. Тиймээс энэ онд яадаг ч байсан хуримтлалаа тууштай хийх нь гол зорилтуудын нэг маань болсон. Туршлагаасаа хуваалцахад хамгийн эхэнд найдвартай, системийн томоохон банкнуудаас сонгох нь зөв юм шүү. Системийн гэдгийг маш энгийнээр тайлбарлахад энэ банкнаас манай улсын эдийн засаг хамаарч байдаг, чухал хувь нэмрээ оруулдаг, найдвартай, санаа зоволтгүй мөнгөө хадгалуулж болно гэсэн үг. Манайд системийн ТОП-3 банк байдаг ба тэдгээрээс хадгаламжийн хүү нь харьцангуй өндөр, уян хатан нөхцөлийг санал болгож байгаа нь таалагдсан учраас би хувьдаа Голомт банкийг сонгосон. Жишээ нь, сар бүр тогтмол цалинтай, түүнээсээ тодорхой хэсгийг тогтсон дүнгээр хуримтлуулах бол “Үндэсний хуримтлал”, харин орлого орж ирэх үед хүссэн хэмжээгээрээ хуримтлуулах бол “Энгийн хугацаатай хадгаламж” гээд олон хувилбар байдаг нь таалагдсан. Миний хувьд сар бүрийн цалингаасаа тогтсон дүнгээр хуримтлуулж, тууштай хуримтлуулж сурахыг хүсэж байгаа учраас “Үндэсний хуримтлал” хөтөлбөрийг сонгосон байгаа. Энд дараад шууд хадгаламжаа нээгээрэй.

4. Цаг үетэйгээ нийцэж, хөрвөх чадварт суралцах

Нэг талаас цар тахал гээд хөл хорио тогтоож, хүмүүсийн амьдрал зарим талаараа тодорхойгүй, зогсонги байдалд орсон юм шиг, гэхдээ нөгөө талаараа дэлхий өмнөхөөсөө ч илүү хурдтай эргэж байгаа юм шиг санагдахгүй байна уу? Их хямрал их боломжийг, өмнө байгаагүй их нээлтүүдийг, санаачилгуудыг бий болгодог гэдэг. Цар тахал дижитал хувьсал гэх зүйлийг шууд л хүчээр 5-10 жилээр нааш нь татчихсан. Үүнийг дагаад олон өөрчлөлтүүд бидний эргэн тойронд, дэлхий даяар явагдаж байна. Хувь хүмүүсийг илүү хурдтай чадвартай байхыг шаардаж, ганцхан л чадвартай, түүгээрээ үнэлэгдэж ажил хийдэг байсан цаг хоцрогдож, мульти буюу олон чадвартай байх нь өөрөө суурь шаардлага болох цаг хэдийнэ ирсэн. Тиймээс өөрийн чаддаггүй, бусдаас тусламж авдаг байсан ажлуудыг энэ онд өөрөө хийж сурах зорилго тавьсан.

5. Ажил амьдралын тэнцвэрийг хадгалах

Хүн бүр л амжилтад хүрч, илүү их орлого олж, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Гэхдээ энэ нь хэзээ ч хамаагүй цаг наргүй  буюу зохион байгуулалтгүй ажиллаж, завгүй гэх шалтгаар буруу хооллож, хувийн амьдралдаа цаг гаргахгүй байна гэсэн үг биш юм шүү. Их битгий хий, бага бүү хий, өдөр бүр хий гэж үг байдаг. Тогтсон цагийн хуваарьтаа үр бүтээлтэй үр дүнтэй ажиллаад, хувийн амьдралдаа болон чөлөөт цагтаа цаг гаргаж өөрийгөө зөв амрааж чадсанаар эргээд ажлаа хийхэд харин ч илүү их ажлыг гараасаа гаргана гэдэгт итгээрэй.

Миний санаануудаас таалагдвал амьдралдаа хэрэгжүүлээрэй. Шинэ он гараад шинэхэн хэвээрээ байгаа дээр төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлж эхлээрэй. 2021 онд нь амжилт хүсье!

 

Нийтлэлч: Т.Маралмаа

Хамгийн их уншсан