Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮХАҮТ иргэдээ, ажил олгогчоо бодсон хүнлэг шийдвэр гаргахыг УИХ, Засгийн газраас шаардлаа

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим УИХ, Засгийн газарт үүссэн хүнд нөхцөл байдлаас цаг алдалгүй, хохирол багатай гарахын тулд хэд хэдэн арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх хүсэлтийг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Учир нь, эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш хөл хорионы журмыг хэрэгжүүлэн сул зогссон ААН, татвар төлөгчид ажилтнаа цомхотгоод зогсохгүй дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байна. Олноороо цомхотголд орсон иргэд ч ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжилж, Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэх нь тодорхой болсон болохоор үүссэн нөхцөл байдлыг эргэн харж иргэдээ, ажил олгогчоо бодсон хүнлэг шийдвэр гаргахыг шаардсан байна.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

1 Сэтгэгдэл
XM
Хамгийн их уншсан