Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа

Цар тахлын халдварын голомт болох Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд, өдөр тутамд 30-40 хүн халдвар авч коронавирусийн халдвар голомтлон гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд ажиллаж байсан зарим шинжилгээний цэгүүдийг хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 06.00 цагаас зохион байгуулж эхлээд байна. Энэ хүрээнд явуулын 46 баг голомтот хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.  Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулах ба үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрд нэг шинжилгээний цэг ажиллуулж эхэлжээ. Иймд ажилчдын шинжилгээ авах цэгүүдийг ойрын өдрүүдэд ажиллуулах хүчин чадал хүрэлцээгүй байгаа байдал,  үүсээд байгаа нөхцлийг харгалзан цар тахлын халдварын тархалтын эхний үе шатыг өнгөртөл  ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. 

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан