ХАЖБАЙН НЫГМЕТ
( 1950-2020 )
Хажыбай овогтой Нығмет нь 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас нас нөгчиж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн явдалд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хажыбай овогтой Нығмет нь 1950 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд айлын 4 дэх хүүхэд болж мэндэлсэн билээ.
Х.Ныгмет нь 1958‐1968 онд Баян-Өлгий аймгийн 1‐р бүрэн дунд сургуулийг төгсөж 1968 онд Улаанбаатар хотод Эрчим Хүчний ТМС‐д 2 жил суралцаж улмаар 1970 онд Улаанбаатар хотын 028‐р ангид цэргийн албанд татагдан 1973 онд цэргийн албаа хаагаад ирсний дараа Баян-Өлгий аймгийн Дулааны станцад ээлжийн техникч мэргэжлээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод 1976-1980 онд ТИС‐ийн Уул уурхайн инженер мэргэжлээр төгсөж 1980 оноос хойш улсад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 2003 онд Өндөр настны тэтгэвэрт гарсан юм.
Х.Ныгмет нь Ардчилалын анхдагч гишүүдийн нэг байсан ба 1991 оны МоАХ-ны 2-р их хуралд төлөөлөгчөөр оролцсоноос хойш энэ хорвоогоос өнгрөх хүртэл Ардчилалын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх, шударга ёс, эрх чөлөөний төлөө тууштай зүтгэсэн эрхэм байлаа.
Тэрээр хамт олны дунд нэр хүндтэй, ажил хэрэгч тууштай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байсныг үе үеийн намын болон МоАХ-ны удирдлагууд өндрөөр үнэлж байсан юм.
Х. Ныгметыг МоАХ, Ардчилсан нам, төрд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ирснийг үнэлж Тусгаар тогтнол одон, Монголын Ардчилсан хувьсгалын анхдагч, Ардчилсан намын Эрх чөлөөний одон, Ардчилсан хувьсгалын 20, 30 жилийн ойн медаль, Ахмад зүтгэлтэн хүндэт тэмдэг, Баян-Өлгий аймгийн Хүндэт иргэн медаль, 5, 7 ,8 жилийн гавшгайч, Социалист хөдөлмөрийн гавшгайч, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Салбарын тэргүүний ажилтан, төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнаж байжээ.
ХАЖБАЙН НЫГМЕТ таны хөдөлмөрч хичээнгүй, үнэнч шударга, тусч элэгсэг зан чанар, Ардчилалын төлөө нэгэн үзүүрт мятрашгүй зүтгэл, идэвх санаачилга, өөдрөг үзэл тэмүүлэл, алиа хошин зан, гэгээн дүр төрх тань бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АРДЧИЛСАН ХОЛБОО