Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УОК аймгууд дахь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 3 дугаар сар дуустал сунгах санал гаргалаа

Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар "Ковид-19"-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэргийг хэлэлцэв.  Үүнтэй холбогдуулан:

-       Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

-       Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох

-       Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх

-       ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.

32 Сэтгэгдэл
Болимоор юм хорио цээрэ тогтоох байгууллага аж ахуйн нэгждээ тогтоох хэрэгтэй оох гарах хөдөгөөнийг хязгаарлахгүй баймаар байх юм шинжилгээ өгсөн хүмүүсийг гаргаж оруулах хэргтэй
Vnen gej vv
Урд хөршийн короно-гийн мэдээлэл яагаад ярихгүй бна Короно үгүгй болсон юм бол сайн талыг нь магтаж туршлагыг нь ярьмаар хя-ын тал их нууцлаг бна
Урд хөршийн хилийг сайн хааж чадах уу шөнө нууцаар оруулаад баййж болохгүй шүү
Yn 3-31 be arai dendej b.naa
ёстой тэнэг хар үхээрүүд
Yun 3.31 we erni yah gj anhnaasaa ta hd 10 sarin ved awtobus awtobusaar hytaduugig oruulj irj bgd l aldchihaj bgaaa bzde ene muuhai uwchinuuu tgsenee odoo gnt uhaan Orson ym shig....... Teneg nowshnud
Өө эргүүтсэн төлөгнүүл
Oo эргүүтсэн төлөгнүүд
Пээ ямар тэнэг шийдвэр вэ дарс пиво зарахаар барааны дэлгүүрүүдээ нээхэд яанаа дунд давхаргын бид нар байгаагаа сэгсрээд дуусч бна ялангуяа Сэлэнгэ аймаг Сүхбаатар ,Алтанбулаг сумын иргэдийн 70% нь бараа зөөж зарж амьдардаг яагаад ард иргэдээ боддоггүйн бэ хэн ч өвчин тусахыг хүсэхгүй дор бүрнээ хариуцлагатай халдвар хамгааллаа сахиж ажиллана бид 45 хоног урд хормойгоо хойд хормойгоо нөхлөө одоо үнэхээр туйлдаж бна.
bolox bailgvide
Ard irged chini orloggvi hetsvvdelee toriin alban haagchid tsalingaa awaad hewtej bgaa bolohoor sungaasail gej bgaa ajilgvi orloggvi hvmvvs yahiim we eniig tootsosiimuu
Карго оруул хятадаас
Карго оруул хятадаас
Карго оруул хятадаас
Өлссөн хүмүүс гудманд гараад ирэх вий дээ.
Хөдөөнийхөө ард иргэдийг яах гэж байна ард иргэдийнхээ асуултанд хариулдаг байгаач
Сунгах нь зөв байхаа, Харин одоо архи сул согтууруулахаа зарахаа болчихооч дээ, Гуйж байна.Хүүхдийн 100 мянга маань энэнд яваад байна. Эмэгтэйчүүд бид чинь хүчирэхгүй дийлэхгүй байна шүү, Отг зарахгүй байхад сайхан байсан юм. Гэр орон түгшүүргүй амар тайван, бараг л архи дарснаас зарим нь гарах гэж байлаа,
ene hodoo oron nutgiin zam yh we 6naas ywj blhu bolohgvi yu
Хүрэлсүхийн ЗГ хөдөөнийхөнөө л их ад үзэх юм. Баттулгад найр тавьж бгаа хэлбэр юм бол уу
Arai heterhii ywa ard iregdee bodson bodlogo shiidwer gargaj bg ene ym bh da huurhii
Ард иргэдээ сайн хараарай. Манай гэрийн хувьд 4 хүүхэдтэй би өөрөө жирэмсний амралттай ганц хувиараа хөдөлмөрлөж бсан нөхөр 2 сар гэртээ ажилгүй каринтинд яаж амьдар гээд бгаан бээ. Та нар өөрсдөө төсвөөс цалин дээр нь урамшуулалтай.....⁉️⁉️⁉️⁉️ Бусдыгаа бодох сэтгэхүй бна уу. 😩😩😩😩😩😩😩😩😩😩😩
Sdaa turj vheh ym bainldaa
Ард иргэдээ сайн хараарай. Манай гэрийн хувьд 4 хүүхэдтэй би өөрөө жирэмсний амралттай ганц хувиараа хөдөлмөрлөж бсан нөхөр 2 сар гэртээ ажилгүй каринтинд яаж амьдар гээд бгаан бээ. Та нар өөрсдөө төсвөөс цалин дээр нь урамшуулалтай.....⁉️⁉️⁉️⁉️ Бусдыгаа бодох сэтгэхүй бна уу. 😩😩😩😩😩😩😩😩😩😩😩
yuwee bolio 3.31 ard irged chn bvvr hetsvvdlee
yun 3.31 be uls ornuud vaktsinaa avaad eheltsen bhad olon yumnuud iish tiishee guilga guigaad yavhiin ter oyu tolgoi ,ofshoroo oruulj irj vaktsinaa hurdan oruulj ireechee ard tvmnii chin amidral hetsvvdlee
Ажилгүй хэцүүдэж байгаа даа хүмүүс
Түр зогсоох нь зүйтэйш дээ юун тэвчээргүй юм бэ халдвар тархаад байхад
дундаж бүлгийн хүмүүс яах вэ эрсдэлтэй бүлгийн хүмүүст түлш өгч байна талон өгч байна янз янзын юм л өгөөд байх шиг байх юм дундаж давхарга аж ахуйн нэгж л үлдэж байна даа
Турж үхлээ хөөе төр төсөвт ажилдаг та нар амрангаа цалингаа авчихна. Харин өдрийн орлогоороо амьдардаг бид нар бүсээ чангалсаар бгаад чангалах юмгүй боллоо
2 сар боллоо. Орлогогүй. Яах юм бэ? Арай ч дээ. Жаахан юмаа зулгаагаад дууслаа. Дараа нь биднийг хэн ч бодохгүй шүү дээ. Хаялаа даа. Амьдрал доройтлоо. Гудамжинд гарлаа шдээ.
Гадаадад байгаа иргэдээ аваачээ. Хэцүү байна
Хамгийн их уншсан