Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүний хилийн дээс алхах эрхийг хязгаарласан тогтоол гаргасан гэдгийг эх сурвалж хэлэв.
НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухай өргөдлийг одоогийн УИХ-ын дарга З.Энхболд гаргасан юм. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Санал тоолох машиныг УИХ-ын гишүүн З.Энхболдын хувийн компани оруулж ирдэг юм билээ” гэж ярьсан нь цагдаагийн байгууллагын үүд сахихад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, түүнд гурван сарын өмнөөс эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.