Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЦАР ТАХЛЫН ЦАГ ҮЕД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ МАШ ИХ ХОР ХОХИРОЛ УЧРУУЛАХ АЮУЛТАЙ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.12.22/ боллоо.

 Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан :

Замын-Үүдээр импорт, экспортын ачаа маш их оочер дугаар үүсгэж асуудал гаргаж байна. Үүний шалтгааныг сум, аймгийн Засгийн даргаас асуусан. Өдөрт эндээс 100 гаруй яам, тамгын газрын бичигтэй машин очиж байна. Гэтэл гаргадаг тоо нь 30-40. Хоёр өдрийн өмнөөс 50-60 болж байна. Бичигтэй машинууд нь бид төвөөс бичигтэй гээд үймээн үүсгээд байгаа юм. Тийм учраас Шадар сайдаа та бүх эрхийг нь сумын Онцгой байдлын дарга буюу сумын Засаг даргад өгсөн нь дээр юм. Яагаад гэвэл газар дээр нь бүх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүний хувьд. Хамгийн түрүүнд ямар машин гарах ёстой гэдгийг нь зохицуулах нь зөв байх. Ямар ч гэсэн машины тоо нэмэгдэж байна. Тэгээд 200-300 машин гараад жигдрэх юм байна гэж ойлгосон.

Хуулийн заалтын 2.5, 5.1.7 гэдэг заалтыг оруулах нь зөв. Хүний нэр төр,  алдар хүндэд сэтгэл зүйн дарамт хохирол учирвал гэсэн байна. Хэдхэн хоногийн өмнө гурван автобус Хятад иргэд орж ирээд Дорноговь аймагт нуугдаж байна гэсэн мэдээлэл дамжуулсан. Ийм өндөржүүлсэн бэлэн байдал, бараг алхам тутамд посттой байгаа газар, гурван автобус хүн хаагуураа ороод ирдэг юм бэ? Тийм учраас үүн дээр ямар арга хэмжээ авах, санкц нь ямар байх юм. Тэгэхгүй цар тахлын үед хэн дуртай нь цуу тарааж байна. Ингэж олон нийтийн сэтгэл санааг үймүүлж болохгүй. Тийм учраас үүн дээр онцгой анхаарах ёстой. Одоо сошиалд хэн дуртай нь хамаагүй live хийж, юу дуртайгаа ярьж байна. Үүнийг онцгой анхаарах ёстой. Энэ бол нэр ус, хаягтайгаа байгаа. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар:

Замын-Үүдийн боомтоор өвлийн улиралд өдөртөө 200-220 автомашины тээвэр хийгддэг. Сүүлийн сарын хугацаанд өдрийн 25 машин дундчилж явж байсан. Сүүлийн гурван өдөр 60 машин явж байна. Тийм учраас 60 машин явсантай холбогдуулаад, зарим нэг жагсаалтанд орсон байсан экспорт хийх хувиараа хүсэлт гаргасан машинуудаас өчигдөр гэхэд 30 машин гарсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан