Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 41 тусгаарлах байранд Монгол Улсын 1,568, гадаадын найм, нийт 1,576 иргэн байна

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд халдвар нэмэгдсэн билээ. Тухайлбал БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг дэх голомтоос үүссэн халдвараар сүүлийн хоёр хоногт 20-30 хүн өвчилж 62 болжээ. Халдвартай иргэд, тэдний гэр бүл болон ойрын, дам хавьталтай иргэд бусад дүүрэгт амьдардаг учир зөвхөн Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтоох боломжгүй гэж үзсэн байна. 14 хоногт хавьтлыг тогтоох, тусгаарлах, эмчлэх, тархалтыг хумихаар төлөвлөжээ. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан вакцин оруулж ирнэ гэж Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хэлэв. 2020 оны 12 дугаар сарын 21-ний 11.00 цагийн байдлаар 993 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 392 нь зөөвөрлөгдсөн, 601 нь дотоодын халдвар юм. Үүнээс:

-       Улаанбаатарт 206

-       Архангай аймагт 3

-       Говьсүмбэр аймагт 4

-       Дархан-Уул аймагт 45

-       Дорноговь аймагт 32

-       Орхон аймагт 25

-       Сэлэнгэ аймагт 216

-       Энхсаран тусгаарлалтын байранд 49

-       ХӨСҮТ-д 17

-       Цэргийн төв эмнэлэгт 4. Улсын хэмжээнд 41 тусгаарлах байранд Монгол Улсын 1,568, гадаадын найм, нийт 1,576 иргэн байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Халдвар гарсан бусад аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан