Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр ярилцлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сергей Диордицатай уулзаж Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.  

Уулзалтаар KOBAKC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцлаа. Мөн Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд,  цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр өгч буй мэргэжил, арга зүйн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой болохыг хэллээ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан