Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк иргэдэд санхүүгийн боловсрол олгох FINEDU.MN, эдийн засгийн судалгааны DUA платформыг танилцуулж байна

Нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор Голомт банкны баг хамт олны багагүй хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд иргэдэд санхүүгийн цогц боловсрол олгох finedu вэб хуудас /www.finedu.mn/ болон Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA /https://dua.golomtbank.com// платформыг албан ёсоор танилцуулж байна.

Санхүүгийн цогц боловсрол олгох Монголын анхны санхүүгийн хөтөч

www.finedu.mn

Finedu бол иргэд, бизнес эрхлэгч, оюутан сурагч гээд хэн бүхэнд банк санхүү, эдийн засгийн анхан шатны цогц ойлголтыг хамгийн энгийн, ойлгомжтой, бодит амьдралд нийцүүлэн тайлбарласан мэдлэг, мэдээллийн сан юм. Голомт банк санхүүгийн боловсрол олгох Монголын анхны вэб хуудас www.edu.golomtbank.com-ыг 2015 онд харилцагчдадаа зориулан гаргаж байсан бол илүү шинэлэг өнгө төрх, өргөн цар хүрээ бүхий мэдээллээр эргэн ирж байгаа нь энэ юм.

 

Хадгаламж, зээлийн тооцоолуур, санхүүгийн толь бичгээс санхүүтэй холбоотой хүссэн нэршлээ хайж мэдэх, хямралын үеийг амжилттай давах, ашиггүй зардлаа хэрхэн бууруулах, байр авах түрээслэхийн алийг нь сонгох гэх мэт олон асуулт бидний өмнө ирдэг. Тэгвэл энэ бүхэнд хариулт өгөх, хүн бүрийн өдөр тутмын амьдралд зайлшгүй тулгардаг мэдвэл зохих чухал мэдлэгийг нийтлэл, подкаст, хичээл зэрэг олон хэлбэрээр хамгийн ойлгомжтойгоор олгож чадах Монголын анхны санхүүгийн хөтөч нь Finedu юм.

Судалгаанд суурилсан оновчтой шийдвэр гаргалтад тань туслах DUA судалгааны платформ

https://dua.golomtbank.com/

DUA нь санхүүгийн менежер, эдийн засагч, бизнес эрхлэгч, судлаач хэн бүхэнд зориулсан вэб суурьтай судалгааны платформ юм. Энэхүү платформ нь танд гадаад, дотоод орчныг мэдэрч, нөхцөл байдлыг 360 градусаар харах боломжийг олгож, оновчтой шийдвэр гаргалтад туслах мэдээний анализ, нийтлэл, санхүүгийн зөвлөмж, подкаст зэрэг олон сувгаар хүргэх юм.

 

DUA бол харилцагчдад тулгардаг мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хамгийн орчин үеийн, боловсронгуй хэлбэр бөгөөд тус платформаас та дараах мэдээллийг авах боломжтой.

  • Макро эдийн засгийн судалгаа, тойм, цаашдын төлөв
  • Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв
  • Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр гэх мэт голлох түүхийн эдийн зах зээлийн судалгаа
  • Гибрид хадгаламж
  • Байгууллагад зориулсан санхүүгийн зөвлөгөө
  • Эдийн засгийн салбарын судалгаа
  • Макро эдийн засгийн боловсруулсан тоон өгөгдөл
  • Макро эдийн засгийн голлох үзүүлэлтийн таамаглал
  • Зах зээлийн онцлох мэдээний анализ, эдийн засгийн нийтлэл

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Голомт банк санхүүгийн боловсролоо сайжруулж, оновчтой шийдвэр гаргахад тань зориулан бүтээв.

 

Хамгийн их уншсан