“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хатуу өвөл болно гэдгийг анхааруулж байгаа
-Ойрын өдрүүдэд бороо их орлоо. Энэ нь хадлан бэлтгэлд саад болов уу?
-Тийм ээ. Хадлан хийлгэсэнгүй шүү. Харин өчигдрөөс нийт нутгаар нартай байна. Үүнийг ашиглаад хэд хоног хадлангаа бэлтгэе гэсэн төлөвлөгөөтэй. Аймгуудаас ирсэн мэдээллийг харахад одоогоор арав гаруй хувьтай байна. Нийт хадланчдын 90 гаруй хувь нь хадландаа гарсан.
-Сүүлийн үеийн ямар дэвшилтэт технологи хадланд ашиглаж байна вэ. Эсвэл гар аргаар л бэлдээд байна уу?
-Малчид гар аргаар бэлтгэж байгаа. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр малчдад 20-25 морины хүчтэй 3000 трактор өгсөн. Ер нь, техникийн тал дээр санаа зовох зүйлгүй.
-Аюулгүйн нөөцөө хэр базааж байна вэ?
-2012 оны Засгийн газрын өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 239 дугаар тогтоол гарч, аймаг бүрт 200-1200 тонн өвс, гар тэжээлийн нөөц бэлтгэхийг даалгасан. Тухайлбал, Завхан аймаг 1200 тонн, Увсад 1000 тонн өвс гэх мэт. Энэ жил 43 сая орчим мал өвөлжинө гэж үзээд сая 250 мянган тонн өвс, 40 мянган тонн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байна.
-Төлөвлөсөн нөөц өвлийн турш бүх малд хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байгаа юу?
-Ямар ч байсан өвөлжих малдаа хувааж гаргасан. Гэхдээ Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ жил өвөлжилт хүндэрнэ гэж мэдээлсэн. Тэгэхээр өвөлжилт хүндэрвэл хаанаа ч хүрэхгүй. Тиймээс малчдад хандлангаа сайн базаа, өвөлжилт хүндэрч болзошгүй гэж анхааруулж байгаа.
-Хадлангийн хураалт хэзээ дуусах вэ. Одоо 10 гаруй хувьтай байгаа юм юм чинь төлөвлөсөн хугацаандаа бэлтгэж амжих болов уу?
-Есдүгээр сарын 15 гэхэд хадлангаа бэлтгэж дуусна гэж төлөвлөсөн. Цаг агаар сайхан байвал төлөвлөсөн хугацаандаа амжих байх.
-Энэ жил өвсний гарц хэр байна?
-Наймдугаар сар гарснаас хойш нийт нутгаар бороошиж байгаа. Үүнтэй холбоотойгоор хадлан бэлтгэлийг хойшлуулсан. Гэхдээ цаг агаарын төлвөөс харахад есдүгээр сарын эхээр бороо татрах шинж ажиглагдсан. Тиймээс хадлангаа гайгүй бэлтгэх байх. Хэдийгээр зуншлага сайхан байгаа ч гарц тийм сайнгүй байна.
-Хамгийн гарц сайтай газар хаана байгаа вэ. Хэр хадлан бэлтгэхээр төлөвлөөд байна?
-Сэлэнгэ, Төв аймагт өвсний гарц сайн байна. Сэлэнгээс 1760 тонн, Төв аймгаас 1650 тонн хадлан бэлтгэх юм. Харин зүүн аймгуудын нутгаар шивээ ихтэй ч харьцангуй сайн байгаа.
Хадлан бэлтгэлийн ажлын явц хэдэн хувьтай байгааг ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М. Галбадрахаас тодрууллаа.

Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл