Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх:Нэг ч хүүхэд хайрлаж хамгаалах үүрэгтэй  хүмүүсийнхээ гарт амь насаа алдах учиргүй

Энэ жил дэлхийн улс орнууд "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!" уриан доор зохион байгуулж байна. "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян"-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон юм. Аянд Засгийн газрын гишүүд бүгд нэгдэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх мэдэгдэв.  Тэрээр жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хүчин зүтгэж байгаа иргэний нийгмийн байгууллага, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин тууштай хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага, тэр дундаа НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлэв. Цар тахлын хүнд нөхцөлд иргэдийн дунд бухимдал нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өнгөрсөн гурван сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн байна. Иймд хөл хорионы үеийг хүчирхийллийн айдастай орчинд биш, гэр бүлээрээ амьд харилцаа үүсгэж, хамтдаа хөгжиж, аз жаргалтай, инээд баяслаар дүүрэн өнгөрүүлэхийг Ерөнхий сайд иргэдэд уриаллаа. Мөн "нэг ч хүүхэд, хэн ч байсан хайрлаж хамгаалах үүрэгтэй  хүмүүсийнхээ гарт амь насаа алдах учиргүй, ийм эмгэнэлт явдал давтагдах ёсгүй, үүнийг таслан зогсоох ёстой. Аливаа хүчирхийлэлтэй хуулийн үгээр хатуу тэмцэнэ" гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

8 Сэтгэгдэл
neg ih hyn shyymjilsen ulsuud. chaddag yum bol il garaad ireech ta nar...
Хүрэлсүхээ тэрбум төгрөг ард түмэндээ хандивлаж хажуу хавирганыхаа луйварчингуудаа үлгэр дууриал үзүүлж давалгаалуулаачээ
Та ухаантай хүн хүн бүрт байггэхэд өрхөд 1000000 төг л өгчих
Хувийн цэцэрлэгийн санхvvжилтийг бvрэн олгож егне vv
Одоо худлаа бүлтрэхээ больчихмоор юм ... Хөрсөн дээрээ бууж ... Үнэн ,чин сэтгэлээсээ байхаар хандлагаа өөрчлөөсэй ..
Чи л тэрбумаа идээд аз жаргалтай бх уу, хулгайч минь
Ерөнхий сайд минь энэ өдрийн амгаланг айлтгая . Цар тахлын үед хэдэн зуун биш хэдэн мянган жолооч бөөнөөрөө хэцүү байна. Өмнө говийн жолооч нарт арга хэмжээ аваад болохгүй бол гэрт хариулаач тайван зогсоол хүйтэн хоол ундгүй хэцүүдлээ үр хүүхэд хань ижилдээ үнэт эрдэнэ шүү . жолооч нар асуудалыг шийдэж өгөөрөй .
Өлсөж байгаа хүмүүс их байна юун жаргалтай байх гэртээ өлсөөд уйлаад байгаа хүүхэд жаргалтай байх уу өлсөж байгаагаа нэрэлхээд хэлэхгүй хүмүүс их байна
Хамгийн их уншсан