Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Мөнхсайхан: Сэлэнгийн 26 мянга, Алтанбулаг боомтын 5000 иргэнийг ирэх 7 хоногт шинжилгээнд оруулж дуусгана

Өнөөдөр /2020.11.22/ ням гаригийн 12:00 цагт УОК-ын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар салбар хариуцсан УОК-ын гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж буй тодорхой хэд хэдэн асуултад тайлбар мэдээлэл өгснийг хүргэе.

Улсын хэмжээнд КОВИД19-ын халдвар  Төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн үндсэн хоёр голомтоос тархсан нь  тогтоогдсон. Орон даяар тус өвчний халдварын тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна.

Тодруулбал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал, үнэр амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал шинжээр эмнэлгийн байгууллагад хандсанаар 1-3 тохиолдол тус тус илэрсэн. Эдгээрийн эх үүсвэр тогтоогдсон бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол нэг ч байхгүй нь орон даяар КОВИД19-ын халдвар тархаагүй байна гэж үзэх нэг үндэслэл байж болох аж.

Бүртгэгдсэн халдвараас үүдэлтэй тархалтын ерөнхий эх үүсвэрийг тогтоосон нь цаашид халдварын тархалтыг хумих боломжтой байх эерэг хандлагыг харуулж байна. Тиймээс халдварын тархалтыг бүрэн хумихын тулд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь нэн чухал гэв.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган хүнд КОВИД19-ын халдварын шинжилгээг PCR болон түргэвчилсэн оношлуураар хийснээс  Улаанбаатар хотод 50 мянга  хийгдсэн. Улаанбаатар хотод хамрагдсан иргэдийн 20 мянга нь сайн дураар шинжилгээнд хамрагдснаас нэг ч халдвар илрээгүй нь дээр хэлсэнчлэн халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж буй аж.

Харин КОВИД19-ын халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын нийт 700, хоёрдогч хавьтлын 6000 хүнд PCR шинжилгээг хийжээ. Эдгээр нийт шинжилгээний дүн мэдээлэлд үндэслэн тархалтын хүрээ,  голомтыг  тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч буй байдлаас үзэхэд тархалт эхэлсэн голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан байна хэмээн дүгнэж байгаа гэв  

Сэлэнгэ аймагт бүртгэдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн 26 мянга, Алтанбулаг боомтын 5000 иргэнийг бүгдийг түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулж, ирэх 7 хоногт дуусгана. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүмүүсийг халдвар илэрснээс эхлэн тусгаарлан шинжилж байгаа нь халдварыг тархаахгүй барьж чадсан гэв.

Ойрын хавьтал бус хүнээс КОВИД19-ын халдвар илэрч буй нь төмөр зам дагасан газруудаас илэрч байна гэв .

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан