Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын албан хаагчид 07.00-22.00 цагт хөдөлгөөнд оролцоно

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй гэдгийг Нийслэлийн онцгой комисс анхаарууллаа. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм. Хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн цагаар хийх шийдвэрийг цуцалсан байна. Ингэснээр хүнсний 770 үйлдвэр, хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 220 аж ахуйн нэгжийн 4,000 орчим автомашин 07.00-17.00 цагт 3731 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрджээ. Дээрх хугацаанд томоохон дэлгүүрүүдийн 350 автомашин сүлжээ дэлгүүртээ бараа хүргэнэ гэсэн судалгаа гарсан байна. Алслагдсан хороодын дэлгүүрүүд тогтоосон цагт бараагаа татаж чадаагүй бол өөрсдөө 07.00-10.00 цагт гэрээт хүнсний захаас авч болох зохицуулалт хийжээ. Холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:

-       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

-       Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

-       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

-       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

-       Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

-       Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

-       Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

-       Банк

-       Оршуулга

-       Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт

-       Шүүх, прокурор

-       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

-       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан