Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдлаа. Улс орны нөхцөл байдал хүндэрч коронавируст цар тахлын дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрүүдийг гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүднээс НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж НИТХ-ын ээлжит бус I  хуралдааныг  2020 оны 11-р сарын 23-ны даваа гарагт 12:00 цагт цахимаар хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Бид нийслэлийнхээ хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллах учиртай. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шуурхай шийдвэрүүдийг гаргаж, хамтарч ажиллах нь чухал байна. Иймд ИТХ-ын ээлжит бус I хуралдааныг цахимаар явуулж тодорхой шийдвэрүүдийг гаргана. Та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан