Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УОК-ын оруулсан хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хориог 14 хоног сунгалаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У. Хүрэлсүх “Богино хугацаанд цар тахлыг хумих, бүх хавьтлыг шинжилж, бүх нийтийн ариутгал халдваргүйтлийг хийх, хүнсний хангамжийг хэвийн байлгах, эмзэг бүлгийн хүмүүст хоол хүнс хүргэх, дотуур байрны оюутан сурагчдыг хүнсээр, витаминаар хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг хэвийн байлгах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд нарт өгсөн байна. Мөн банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах талаар Сангийн сайдад үүрэг чиглэл өгчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.