Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлсэн. Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн юм. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцсэн. Ийнхүү Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болсон билээ.
Тэгвэл тэдний саналыг УОК хэлэлцээд дэмжсэн байна. Одоо Засгийн газар үргэлжлүүлэн хуралдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг гаргана.