Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Атар” талхны үнэ нэмэгдэж 840 төгрөг боллоо



МХЕГ-аас талх, нарийн боов үйлдвэрлэгч компаниудад шалгалт хийх үеэр “Талх чихэр”, “Атар өргөө” компаниудыг “Атар” талхыг савлагаатай болгох шаардлага тавьсан билээ. Үүний дагуу дээрх хоёр компани хүнсний эрүүл ахуйг хангах үүднээс савлагдан худалдаанд гарахад бэлэн болжээ. “Атар” талхны савлагдаж буй уут нь хадгалалтын горимд чийг даах, хатаж хорчийх, гадны бактери нэвтрэх зэрэг эрсдлээс бүрэн хамгаалах зориулалт бүхий агаар нэвтрүүлэгч нүхтэй шинэ технологийн бүтээл гэдгээрээ онцлог юм. Цоо шинэ төрлийн уутаар савлагдсан “Атар” талхны үнэ есдүгээр сарын 1-нээс эхлэн 210 төгрөгөөр нэмэгдэr 840 төгрөгөөр зарагдаж эхлэх юм байна.

У.Бадам

0 Сэтгэгдэл
атар талх ийм үнэтэй болохоор чинь ард түмэн яаж амьдрах болж байнаа. бид нар тэр мөнгө төгрөгөндөө хахаж цацсан баячууд байгаа биш арай дэндмээр юмаа. тэр нийгмийн баячууд гээд байгаа хэсэг аягүй л бол талх гэж юу байдгийг ч мэдэхгүй дээ. төрийн эрх барьж ард түмний амьдралыг сайхан болгоно гээд байгаа хэд яасан юун төр засаг ард түмнийхээ нуруунд хамаг хүнд ачааг нь үүрүүлчихээд.... ёстой л МОНГОЛД амьдрах арга гэдэг болж байх шиг байна.
Хамгийн их уншсан