Маргааш өглөөний 06:00 цагаас хатуу хөл хориог энэ сарын 17 хүртэл тогтоож байна. Гэхдээ хүнсний зах, дэлгүүр, супермаркет, шатахуун түгээх станц, хэвлэл мэдээллүүд, банк, харилцаа хоолбоо, буяны үйл ажиллагаа явуулдаг газрууд хэвийн ажиллана. Түүнчлэн төрийн байгууллагууд ковидтой холбоотой ажиллагсад ажиллана. Харин хувийн хэвшлийг ажилчдаа гэрээсээ онлайн ажиллах боломжоор хангахыг Засгийн газраас уриаллаа.
Халдвартай иргэний ойрын хавьтал 73 хүн, дам хавьтал 2000 гаруй хүнийг олж тогтоосон байна. Ойрын хавьтал нь халдвар авсан хүнтэй 1-1,5 метрийн зайд амны хаалт буюу халдвараас хамгаалах хэрэгсэлгүй харьцсан, дам хавьтал нь тухайн иргэний зорчсон үзвэр үйлчилгээний байгууллагад байсан хүмүүс юм.