Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УОК-ын хурлаар Алтанбулаг боомтыг түр хугацаанд хаах эсэхийг хэлэлцэнэ

Ковид-19 цар тахлын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед УОК болон ЭМЯ-аас хилийн боомтуудад ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж буй. ЭМЯ-наас халдварын эрсдэл өндөр Цагааннуур, Боршоо боомтуудыг түр хугацаанд хаах саналыг УОК-т хүргүүлсэн.  Улмаар УОК-оос дээрх боомтуудыг түр хугацаанд хааж, халдвар хамгааллыг өндөржүүлсэн билээ. Харин энэ удаад эрсдэл хамгийн өндөр, асуудал үүсээд буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод онцгой анхаарал хандуулж,  комиссын өргөтгөсөн хуралдаан хийсэн.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Алтанбулагийн боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-т хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-т хүргүүлсэн.

Тэгвэл энэ асуудлаар УОК өнөөдөр хуралдах бололтой. Хурлаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.

1 Сэтгэгдэл
Tomor zamaar avch bolno tegehdee achaa udaashirah baihdaa buh ym hytadiin hamaarald orno
Хамгийн их уншсан