Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ: Өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

 УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төсвийн дагалдах хуулиуд эдийн засагт бодлогод ямар нөлөө үзүүлэх вэ? Уул уурхайгаас гаднах бусад салбар амьд үлдэх юм уу? Уул уурхайгаас доллар орж ирээд үүнийгээ халамжид тараагаад ажил хийхгүй амьдраад байх уу?, 

Уул уурхайгаас бусад салбар ангалын эрмэг рүү улам шахагдаж байна. Муу тал руу явж байгаа үзүүлэлтийг засахгүй юу.

Эдийн засагт чанартай ажлын байр гэдэг ойлголт байхгүй боллоо. Дагалдах хуулиуд дээр олон өөрчлөлт хэрэгтэй байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг дээр төсвийн өөрчлөлт орох хэрэгтэй. Ганцхан сар хилээ хаахад худалдан авагч улс яах вэ? Төсвөөр театр барихын оронд ажлын байр руу чиглүүлэх ёстой. 

Эдийн засгийн бүтцийн буруу зүг рүү яваад байна. 

 Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Тантай санал нэг байна. Төсвийн хууль төсвийн харилцаааг зохицуулж байгаа. Хөгжлийн бодлогыг таван жилээр төлөвлөдөг хуультай болсон. Зөвхөн Төсвийн харилцаагаар хөгжлийн санхүүжилтийг бүрэн хийдэггүй. Төсвийн бодлогын цаана макро түвшинд зохицуулалт хийдэг нь татварын бодлого юм. Татварын бодлого нь дунд, урт хугацааны хөгжлөө дэмжсэн.

2020 онд бид эдийн засгийн том сорилтыг давлаа. 2021 оны төсөв бол ирэх оны төсвийн бодлогоо зохицуулж байгаа харилцаа.

 Төр өөрөө ажил олгогч байж болохгүй.

  Тэгэх юм бол төр улам л данхайна. Харин төсвийн бодлогоор дамжуулж ажил олгогчдыг дэмжих нь туйлын зөв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Орлого нэмэгдэж байгаа хэсгээ яаж томруулж, ямар бодлогоор дэмжиж байгаа вэ. Татварын ерөнхий хуульд өөрчлөлт орж байгаа юм байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын төлсөн дүн татвар төлөх зардлаас яагаад хасагдахгүй байна вэ? Үүнийг ямар журмаар зохицуулсан бэ?

-Төрийн албан хаагчдыг олон зүйлээр урамшуулж байна. Тэгвэл татвар төлөгчдийг яаж урамшуулж байгаа юм бэ? Өдрийн 50, 60 мянган төгрөгийн ажилд хүмүүс ирэхгүй байгаа. Татварын төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэхэд төсвийн бодлогоор яаж дэмжиж байгаа вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр улс орон урагшилж байгааг ойлгож байгаа бол тэднийг дэмжих хэрэгтэй. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Татварын бодлогыг хөндөж дэмжиж болно. Хөндөхгүй ч байж болно. Татварын хуульд баялаг бүтээгчдийг дэмжсэн олон заалт байгаа. Татвараа нэмэхгүйгээр орлогоо нэмж төлөвлөсөн Засгийн газарт баяр хүргэе. Татвар төлөх ёстой татвар төлөгчдийг илрүүлж, татварын сууриа нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил батлагдсан хэмжээндээ татварын бодлого тогтвортой үргэлжилнэ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан