Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооны ОЛИМПИК ХАУС-т Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн удирдах зөвлөлийнхөн зочилж, Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай уулзаж, хамтран ажиллах тал дээр санал солилцлоо. Энэ уулзалтад ХЧМЗ төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Спортын хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан, ХЧМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга А.Долгион, удирдах зөвлөлийн гишүүн Оюутан залуучуудын хорооны дарга Э.Баттамир нарын тэргүүтэй зочид оролцов. Тус уулзалтаар хоёр тал спорт-олимпизмийн үзэл санааг эх орондоо болон дэлхийгээр тархан суурьшсан элэг нэгт монголчууддаа хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо. Хилийн чанадад 220.000 монголчууд байдаг бөгөөд үүний 80.000 нь оюутан залуус байдаг аж. Улмаар Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлд тив бүрийн төлөөлөл байдаг бөгөөд МҮОХ-той санамж бичиг байгуулах юмаар боллоо. ХЧМЗ-өөс мөн МҮОХ хамтран ажилснаар Гадаад улсад ажиллаж амьдардаг тамирчдын мэдээллийн санг үүсгэж, хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн спортын наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан