Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй хүн бүрт байх хэрэгтэй хувцасны төрлүүд

  1. Өндөр суудалтай хар өнгийн өмд. Ийм хар өнгийн өмдийг ажилдаа явахдаа, орой үдэш уулзалтанд очихдоо эсвэл өдөр тутамдаа ч гэсэн өмсөж болдог. Өмдөө сонгохдоо нэг размер илүү авах учир нь хэрэв жин нэмвэл өмд багадахгүй давуу талтай байдаг. Иймэрхүү өмдийг худалдан авахдаа онлайнаар авахаасаа илүүтэйгээр дэлгүүрт очин сайн өмсөж үзээд, өгзөг гуяны хэлбэр ямар харагдаж байгааг харгалзан үзээд сонголтоо хийж болох юм
  2. Хар өмдөн дээрээ нарийхан өсгийтэй туфли өмсөх. Хэт өндөр биш, хэт намхан ч биш. Ийм төрлийн туфли орой үдэш уулзалтанд өмсөхөд илүү тохиромжтой бөгөөд хар өнгийн өмдийг илүү секси харагдуулна. Туфлийн хувьд оломтой оломгүй байж болно
  3. Өмднийхөө дээгүүр бага зэрэг гэрэлтдэг торгомсог нимгэн ноосондуу материалтай цамц сонгох. Өнгөний хувьд бүдэг цайвар ногоон саарал эсвэл уусалттай бүдэг завсрын өнгөнүүд байж болно. Мөн илүү классик загвартай цамцнууд сонгож болох юм
  4. Үүнийхээ дээр хавар намрын цув өмсөх. Цув хагас богино эсвэл өвдгөөр татсан урттай байх. Өнгөний хувьд өөрийн царайны төрхөнд тохирох өнгийг сонгох. Хэрэв илүү классик харагдахыг хүсвэл цайвар бэйж, саарал, хөх цэнхэр, хар зэрэг өнгөнүүдээс сонголтоо хийх. Цув худалдан авахдаа цувны материал, оёдолын хийцэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Материал сайтай цув нь хэдэн жил өмссөн ч чанар өнгөө алддаггүй байна
  5. Дараагийн нэг байх хэрэгтэй зүйл бол хар дан өнгийн, ямар нэг зурагггүй подвалк, материалын хувьд стрэч эсвэл даавуундуу бага зэрэг бие барьсан байвал зүгээр. Ийм подвалкийг жинсэн өмд, тэлээ, намхан өсгийтэй ботинкэн дээр өмсөх. Дээгүүрээ урт загвартай хүзүүний зүүлтэн дээр хослуулж бас болно
  6. Ийм загварын хувцсан дээр ээмэг зүүлт сонгохдоо минималист буюу жижиг шигтгээтэй ээмэг, зүүлт, бөгж зэргийн сонговол илүү тохиромжтой

     Хэрвээ ямар нэг бизнес уулзалттай бол эдгээр хувцсан дээрээ хар өнгийн блэйзэр буюу пиджакийг сонгох хэрэгтэй. Пиджакаа загварлаг цагтай хослуулах. Ийм төрлийн хувцаслалтыг смарт энгийн гэж нэрлэдэг бөгөөд орчин үед трэнд болж байгаа хувцаслалтын нэг юм

     Мөн түүнчлэн үүн дээрээ хэлбэр сайтай классик цүнхнүүд дагалдуулж барих

     Дараагийнх нь пиджакан загвартай нимгэндүү пальто. Үүнийг улирал солигдох үе буюу намар хаврын үед нимгэн цамцны гадуур өмсөхөд нэн тохиромжтой дулаахан байдагаас гадна бас классик харагдуулна

    Цагаан эсвэл бэйж өнгийн товчтой, урдаа кармайтай даавуун материалтай сорочикийг цайвар цэнхэр эсвэл хар өнгийн жинсэн өмдтэй хослуулах. Доогуур нь өсгийтэй гутал өмсөөд хар өнгийн цүнх барих

     Урт ноосон цамц буюу кардигантай хослуулах. Кардиганы хувьд завсарын өнгөнүүд байж болно. Сэрүүний улиралд дулаахан тухтай мэдрэмжийг төрүүлдэг

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан