Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УОК:Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргалаа

Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгасан билээ. Тэгвэл энэхүү хугацаа дуусч байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс хуралдлаа. Тус хурлаар “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудал, улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар мөн бусад асуудлын талаар хэлэлцэв. Хурлаас агаар, авто тээвэр, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргав. Эцсийн шийдвэрийг лхагва гарагт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж гаргах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан