Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Г.АЛТАНБАГАНА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ЖҮДОЧДЫН ОЛИМПИЙН ЭРХИЙН ТООГ АХИУЛЛАА

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF world tour/ цуврал “Унгар-2020” Их дуулгын сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг жинд зодоглосон Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ. Г.Алтанбагана тэмцээний "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Европын нээлттэй тэмцээний мөнгөн медальт Францын Алексис Матьёг 2:27 минутад цэвэр ялжээ. Улмаар шилдэг наймд шалгарахын төлөө 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 2019 оны Екатринбургийн “Их дуулга”-ын хүрэл медальт Бразилын Рафаэль Мачедог нэмэлт цагт буюу 6:17 минутад вазари үнэлгээгээр яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө 2017 оны Будапештийн дэлхийн аварга, 2019 оны Токиогийн ДАШТ-ий хүрэл медальт Сербийн алдарт Неманья Маждовыг 9:53 минутад тохох мэхээр цэвэр яллаа. Мөн хагас шигшээд өнгөрсөн оны дэлхийн аварга Нидерландийн Ноел Ван`т Эндийг торгуулиар буулгаж авснаар аваргын төлөө барилдах эрх авчээ.

Гэвч шигшээ барилдаанд манай бөх ОХУ-ын Михайл Иголниковд 21 секундэд цэвэр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ. Түүнд медалийг Монгол Улсаас Унгар улсад суугаа бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр гардуулж баяр хүргэсэн байна. Тус тэмцээнд мөнгөн медаль хүртснээр Г.Алтанбагана чансаагаа 700 оноогоор ахиулснаар олимпийн эрхийн бүст бичигдэж манай эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпод оролцох боломжтой болж байна. Г.Алтанбагана мөнгөн медаль хүртсэнээр манай улс 61 орноос 10 дугаар байр эзэллээ. Жүдочид эрэгтэй -60, -66, -73, -81, -90, -100, +100, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жинд олимпийн эрхийн оноо цуглуулаад байгаа бол -70, -78, +78 кг-ын жингийн аль өндөр оноотой тамирчин олимпод цагаан хуудсаар оролцох боломж нээгдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан