БШУЯ-ны Дэд сайд Г.Ганбаяр: Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байна. 12.24-нд нэгдүгээр улирал амарна. Энэ хичээлийн жил 3 улирлаар зохион байгуулагдаж байгаа ба ханиад томуутай холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн байгаа.
Манай салбар дээр цахим шилжилт нэлээн идэвхтэй бэлтгэгдэж байна. esis.edu.mn сайтыг шинээр нэвтрүүлж байгаа ба үүнд багш, эцэг эхэд хамааралтай дата мэдээлэл, цахим контент, статистик мэдээ, СӨБ, ЕБС, Дээд боловсролын системийг нэгтгэлээ.
Боловсролын апп, сайт нь үнэ төлбөргүй, хандахад дата унахгүй давуу талтай.
Энэ нь дараах давуу талыг бий болгож байна.
- Хаана ямар сургууль, цэцэрлэг баригдаж байгаа, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг харах
- Боловсролын бүх төрлийн лавлагаа, гэрчилгээг цахимаар харах боломжтой. Өөрөөр хэлбэл ажил олгогч тухайн горилогчийн гэрчилгээг шууд харж болно.
- Сурагчийн ирц, даалгавар, хичээлийн хуваарь, хичээл зааж байгаа багш нар, сурах бичгийн мэдээлэл зэргийг авах боломжтой.
- Багш нар цаасан биш цахим журнал хөтөлж бичиг цаасны ажлыг нь хөнгөвчилнө.
Багш нарыг компьютертэй болгоход 8 орчим тэрбум төгрөг зарцуулах ба төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Хамгийн гол зорилго нь сурагч хүүхэд цаг хугацаа орон зайг үл хамааран боловролыг тэгш хүртэх боломжийг бий болгож байгаа юм. Мөн гадаадад суралцах хүсэлтэй оюутан залуус уг сайтаас мэдээлэл авах боломжтой.
Гадаадад байгаа монгол хүүхдүүд, малчны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна.
Оффлайн буюу интернетгүй орчинд ажиллуулах боломжтой байх даалгаврыг хатмран ажиллаж байгаа нийт IT компанид өгсөн. Боловсролын апп, сайт нь үнэ төлбөргүй, хандахад дата унахгүй давуу талтай.