Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 89 дүгээр тушаалаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, орон нутгийн шуурхай хариу арга хэмжээний баг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ дагуу, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаагаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Сургалтыг ОБЕГ, ДЭМБ, ХӨСҮТ, МХЕГ, МУЗН, JCI зэрэг байгууллагын төлөөлөл чиглүүлэн зохион байгуулж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед салбар хоорондын уялдааг сайжруулах, оновчтой удирдлагаар хангах чиглэлээр орон нутгийн шуурхай штабын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна .
Сургалтын үеэр шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг хангах, бэлэн байдлыг сайжруулахаар 15 ширхэг аранзыг аймгийн онцгой комисст хүлээлгэн өглөө. Халдвар хамгааллын хувцас, зайнаас халуун хэмжигч, амны хаалт, ариутгалын багц болон анхны тусламжийн багц бүхий уг бэлэн байдлын аранзыг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Монголын улаан загалмай нийгэмлэгээс бэлтгэн, аймаг, дүүрэг бүрийн онцгой комисст олгож байгаа юм.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба