Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж халаагаа Д.Ганболдод өгөх нь

Монголбанкны ерөнхийлөгчөөр Д.Ганболд тодрох бололтой. Ардчилсан намынхны дунд ниссэн “бор шувуу”-ны жиргээгээр тэрээр эл албан тушаалд өнөөдөр дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй Н.Золжаргалтай хамт яригдаж байсан ч эцсийн дүнд түүнд эл суудлыг өгөхөөр шийджээ. Тэрээр нийслэлийн үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор ажиллан хотынхны “шүдний өвчин” болсон агаарын бохирдолтой тэмцэж явсан нэгэн. Тэгээд ч эдийн засагч мэргэжилтэй, намдаа тууштай зүтгэж, нөхдийнхөө дунд нэр хүндтэй түүнд Монголбанкны бодлогыг бариулж, Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг атгуулахаар шийдсэн аж. Өдгөө Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Л. Пүрэвдоржийн хувьд Монгол Улсын эдийн засаг хямралтай байх үед зөв бодлого явуулан тогтворжуулсан хүний нэг хэмээн зарим эдийн засагчид магтдаг. Ямартай ч, олон шилдэг эдийн засагчидтай гэгддэг АН Монголбанкны ерөнхийлөгчийг сонгохын тулд багагүй мэтгэлцээн болсон хэмээн яригдаж байна. Хэрвээ Монголбанкны ерөнхийлөгчөөр Д.Ганболд болбол дэд ерөнхийлөгч Н.Золжаргалтай гар нийлэн ажиллах нь гарцаагүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан